Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах саналыг Ерөнхийлөгч, УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлжээ

Элчин сайд А.Төмөрийн гэргий, 41 настай Л.Орхон өнгөрсөн тавдугаар сарын 9-ний /2025.05.09/ шөнө Бангкок хотын Клонг Тоэй дүүргийн Сукхумвит 24 дэх орон сууцны 17 давхраас унаж, харамсалтайгаар нас барсан. Энэ хэрэг намжилгүй өдий хүрч, гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй гэгдэж байгаа.
Мөн талийгаач эхнэрийнхээ цогцсыг цагдаа нар ирэхээс өмнө дөрвөн давхраас нэг давхар луу зөөсөн, утсыг нь нуусан, ар гэрийнхийг ирэхээс өмнө чандарласан байсан зэрэг мэдээллүүд анхаарал татаж байгаа юм.
Тиймд хэрэг ийнхүү газар авсантай холбоотойгоор Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөрийг албан тушаалаас нь эгүүлэн татах шийдвэрийг сарын өмнө Гадаад харилцааны яамнаас гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлсэн.
Энэ албан бичиг сарын өмнө ЕТГ-т очсон. Хуульд заасан журмын дагуу Засгийн газрын санал болгосноор Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг Улсын Их Хуралд ирүүлж, зөвшилцдөг.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Элчин сайдыг эргүүлэн татах асуудлыг ганцаараа шийдвэрлэхгүй. Хуулийн дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд уг асуудлыг УИХ-д оруулж зөвшилцсөнөөр эцсийн шийдвэр гаргана гэсэн үг. Харин өнгөрсөн хугацаанд УИХ-аар тус асуудал орж ирээгүй бөгөөд, хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй байсан юм.
Харин нөгөө талд Элчин сайд А.Төмөрийн бүрэн эрхийн хугацаа ирэх долдугаар сард буюу дөрвөн өдрийн дараа дуусах юм. Тэгвэл үүнтэй зэрэгцэж Ерөнхийлөгч Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татахыг зөвшилцөх саналыг УИХ-д хүргүүлсэн талаар албаны эх сурвалж хэллээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ЁСТОЙ ЗЭВҮҮН ПЯЗДА ГЭР БҮЛЭЭС ГАДУУРХИ ШААЛЦАЛТААС ҮҮДСЭН ҮХЭЛ ХӨӨРХИЙ ТАЛИЙГААЧ МЭДЭЭЖ УУРЛАНА ШҮҮ ДЭЭ? ТЭР ЖҮЖИГЧИН ҮЙЛЧЛЭГЧ ХҮҮХЭН ҮМХИЙРСЭН АЛАА ЧИ АЛСАН ШҮҮ НӨХРИЙГ НЬ ЧИ ҮРГЭЛЖ ШААДАГ БАЙСАН ГЭЭ БИЗ ДЭЭ? ЭХНЭРИЙГ НЬ ҮХТЭЛ НӨХРИЙГ ШААДАГ ЯАСАН ОВОО МУУ ҮМХИЙРСЭН АЛ ТЭМБҮҮ ДОХ ВЭ? ЧИ НАНЧИДАА ЭДЛЭНЭЭ АЛНЫ ЧИНЬ ҮС ЗУЛГАРЧ УНАГ
эргүүлэн татаж.чадахгзй байсаар дуусав???
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Төмөр гээч новштой хариуцлага тооцохгүй байгаа Хүрэлсүхийг �######�уулья
Төмөр болон түүний нууц амраг садар эмийг хатуу шийтгэхийг шаардаж байна! Төрийн �##�быг бузруудаас цэвэрлэх ёстой