"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ₮820 саяар суудлын автомашинууддаа сэлбэг авна

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 820 сая төгрөгөөр төрөл бүрийн загварын автомашины сэлбэг авах тухай тендер зарласан байна.

Тухайлбал, өчигдөр буюу /2025-06-26/-ны өдөр эл тендерээ зарласан бөгөөд үнийн санал хүлээн авах хугацаа наймдугаар сарын 04-ний өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Ингэхдээ тендерт тусгагдсан нийт өртөг болох 820 сая төгрөгөө Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ өөрийн хөрөнгөөсөө энэ ондоо санхүүжүүлнэ гэж төлөвлөжээ.
Төсөвлөсөн өртгөөрөө худалдан авах сэлбэгийг тодруулбал,
- Урд хагас гол LC79 - 13 ш
- Motor vehicle repair part kit Toyota 17801-61030 - 4ш
- Амортизатор (урд) 4851169686 LAND CRUISER 79 - 10 ш
- Амортизатор (урд) TOYOTA HAICE - 5 ш
- Амортизатор (хойд) 4853169885 LAND CRUISER 79 - 14 ш гэх зэрэг 205 төрлийн 2728 ширхэг сэлбэг авахаар төлөвлөжээ.
Ингэхдээ бараа нийлүүлэгч гэрээ байгуулснаас хойш 60 хоногт үйлдвэрийн агуулахад хүлээлгэн өгөх хуваарьтай юм байна.
Нэмэлт: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь Орхон аймгийн Эрдэнэт хотод байрлах, зэс-молибдены хүдэр олборлон баяжуулдаг уул уурхайн томоохон үйлдвэр. 1978 онд байгуулагдсан бөгөөд жилд 39.6 сая тонн хүдэр олборлож, 37.2 сая тонн хүдэр боловсруулан, 600 мянга орчим тонн зэсийн баяжмал, 5 мянга гаруй тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг газар юм.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.