"Авлига хороолол" зөвшөөрөлгүй бохир холбохоор паркийн газрыг шөнөөр ухаж эхэлжээ

2016 онд Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг энэ хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барихаар “Эм Эн Жи” ХХК газар авч барилгын ажлыг эхлүүлсэн байдаг.
Гэвч 2020 онд ашиглалтад орох байсан усан паркийн оронд 25 давхар орон сууцны барилга сүндэрлэж буй нь 2022 онд олны нүдэнд ил болсноор та бидний мэдэх Авлига хорооллын маргаан эхэлсэн.
Улмаар өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэхүү хорооллыг буулгах захирамжийг Ерөнхий сайд, хотын дарга гээд холбогдох бүхий л албан тушаалтан гаргасан ч барилгаа зогсоож, буулгах нь битгий хэл барилгын гүйцэтгэл нь 90 хувьд хүрчээ.
Учир нь “Aqua Garden” буюу Авлига хорооллын асуудал мөрдөн шалгах болон захиргааны шүүхийн шатны шүүхээр орсон. Гэхдээ өмнөх хуралдаанууд “Эм Эн Жи” ХХК-ийн талд шийдвэр гарсан тул барилгыг нурааж чадаагүй. Харин эцсийн шийдвэр гаргах шүүх хурал нь гурван жил хойшилж буй.

Энэ хугацааг далимдуулж нөгөөх усан парк барих 11.8 га газарт орон сууцны хороолол өнгөө засаж, жилийн өмнөөс иргэдээс захиалга авч эхэлсэн бөгөөд хэдийнээ 600 гаруй хүнээс захиалга аваад байгаа гэх мэдээлэл бий. Тэгэхээр одоо шүүх “Aqua Garden” орон сууцны хорооллыг барьсан “Эм Эн Жи” ХХК-ийг буруутайд тооцсон ч төрийн өмнөөс иргэд өмчөө хамгаалах нэрээр босох нөхцөл үүсэв.
Үүнийг тооцоолсон “Авлига хороолол” өдөр бүр иргэдэд “шүүх өнөө маргаашгүй хуралдана. Манайх ямар ч асуудалгүй” хэмээн хуурч байраа зарсаар байна.
Иймд “Авлига хороолол”-ын өнөөгийн нөхцөл болон бодит байдлыг хэд хэдэн эх сурвалжаас тодруулан хүргэж байна.
Бид хамгийн түрүүнд худалдааны нөхцөл байдлын тандахаар “Акуа Гарден” хотхоны борлуулалтын албатай холбогдоход дараах мэдээллийг өгч байна.
- Манайд одоогоор мкв нь 5.5 саяын үнэтэй, 2-5 өрөө байрнууд байна. Хоёр өрөө байр нь G блокт байрлалтай. Манай барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байгаа. Ирэх наймдугаар сард ашиглалтад орно. Ямар ч асуудалгүй, шүүх бидний талд шийдвэрээ гаргачихсан. Дараагийн шүүх хурал хойшлогдсон байгаа. Удахгүй болно. Гэхдээ манай барилгуудыг нураах нөхцөл үүсэхгүй. Та бүхэн байр сонирхож байвал ирээд үзэх боломжтой. Бид өдөр бүр барилга дээр байна. Манайд ипотек байхгүй. 70-80 хувийн урьдчилгаа төлөөд байраа захиалж байгаа. Хоёр өрөө байр сонирхож байгаа бол 219.5 саяг төлөөд захиалгаа баталгаажуулж болно гэсэн юм.
Бид өнгөрсөн гуравдугаар сард борлуулалтын албанаас байрыг нураах эсэх асуудлыг тодруулахад, “Шүүхээс голын голдирол өөрчилсөн гэх дүгнэлтийг түдгэлзүүлсэн. Тиймээс "нураах" шийдвэр гарахгүй. Одоо бүх блок баригдаж дуусаж байна. Үүний дараа УОК-т барилгыг хүлээлгэн өгч, зөвшөөрөл гарсны дараа захиалагчдаа оруулж эхэлнэ. Ямар нэгэн байдлаар "Нурна" гэж эргэлзэх хэрэггүй. Ирэх тавдугаар сард ашиглалтад орно. Ер нь хамгийн сүүлийн хугацаа наадам” гэж байв.
Бидэнд санал болгосон "G" блок нь голын голдирлыг өөрчилж баригдсан нураах хоёр блокийн нэг юм. Мөн тус барилгыг хамгийн хямд нь хоёр өрөө байна. Тэгэхээр дээрх 600 гаруй иргэд багадаа 200 гаруй сая төгрөг төлж захиалгаа өгчээ.
Үүний дараа байр захиалсан зарим иргэдээс нөхцөл байдлыг тодруулахад,
- 200 гаруй сая төгрөгийн урьдчилгаага өгөөд байр авсан ч хүлээлтийн байдалтай байна. Анх тавдугаар сард ашиглалтад орно гэсэн. Хугацаа нь болоод ярихад, “Зургаадугаар сарын 15-нд бүх юм аа дуусгаад комисст хүсэлтэй өгнө гэсэн. Дахиад хойшилуулж наадмаас өмнө болгоод, одоо бүр наадмын дараа болсон. Гэхдээ очоод харахаар зуун задгай барилгын ажил явж байгаа, үгүй нь мэдэгдэхгүй байдалтай байна. Тэвдээд ярихаар “шүүхээс манайх буруугүй гэж шийдвэр гарсан” гэж аргалаад байгаа юм. Ямар ч үнэн бодит мэдээлэл алга. Хүлээж тэсэхээ больсон зарим оршин суугчид өнгөрсөн мягмар гарагт хариуцсан гэх компанийн төлөөллүүдтэй “Акуа гарден” дээр очиж уулзсан. “Асуудалгүй. Хойшлогдсон шүүх хурал нь маргааш болно” гэж хэлсэн байсан. Гэхдээ шүүх хурал болоогүй. Тов нь ч гараагүй байна лээ. Тийм байхад дахиад л хойшилсон гэж худлаа яриад явж байна гэх хариултыг өгөв.

Мөн “Акуа гарден” хорооллынхон энэ сарын 5-наас шөнөөр паркийн явган хүн нэвтрэх зориулалттай хаалгаар хүнд даацын машин оруулж шугамын холболтоо хийхээр ногоон зүлэг бүхий талбайг нь эвдэж хууль бусаар газар ухаж эхэлсэн байна.
Уг нь өнөөг хүртэл тус хороололд бохирын шугам холболт хийх зөвшөөрлийг холбогдох албаныхан олгоогүй байгаа. Хууль ёсны дагуу зөвшөөрөл авбал паркаас барилгын ажлаа явуулаад, талбайг нь эргүүлэн засаж болохыг хэлсэн ч ийнхүү зөвшөөрөлгүй, шөнөөр нэвтэрч ажлаа явуулах болжээ.

Тиймээс зөвшөөрөлгүй шугам хоолой тавьж буй асуудлыг хэрхэх талаар Нийслэлээс тодруулахад, “Барилга нь 15 давхраас дээш болчихоор бид юу ч хийж чадахгүй гэсэн үг. Хуулийн талаас одоо уг асуудалд Барилга хот байгуулалтын яам хариуцах ёстой. Тэднийх бүх зөвшөөрлийг нь олгодог” гэлээ.
Мөн өнгөрсөн тавдугаар сард Нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан "Авлига хороолол гэж нэрлэгдээд буй Акуа Гарден хороололтой холбоотой хуулийн маргаан шүүхийн шатанд үргэлжилж байгаа. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх дээр өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Тэгсэн хэр нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг түдгэлзүүлсэн хэвээр байна. Ер нь иргэдэд зөвлөхөд барилгын ажлын зөвшөөрөлгүй, зөвшөөрөл нь байсан ч захирамжаар түдгэлзүүлсэн бол Улсын комисс ажилладаггүй, хүлээж авдаггүй хуультай. Тиймээс энэ барилга дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй, таны албан ёсны өмч хөрөнгө болж чадахгүй шүү” гэж олон нийтэд анхааруулсан мэдээлэл хийсэн.
Дээрх мэдээлэл “Авлига хороолол”-ын бүхий л үйл ажиллагаа хууль бус гэдгийг бататгасан. Гэтэл Эрчим хүчний яам тог, цахилгаан нийлүүлэх зөвшөөрөл өгсөн асуудал анхаарал татаж байна.
Үүнтэй холбогдох нэг зангилаа нь “Акуа гарден” барьсан 11.8 га газрыг “Эм Эн Жи” ХХК эзэмшидэг. Харин барилга гүйцэтгэгч нь "БҮТИ" ХХК ажиллаж байгаа.
Тухайн компани 2006 онд байгуулагдсан бөгөөд хувь эзэмшигчээр нь Гэндэнгийн Батжаргал, Володъяагийн Ганбаатар нар бүртгүүлсэн. Олон нийтэд нээлттэй дата мэдээллээс харахад, “БҮТИ” ХХК-ийг тендерт шалгараагүй гэж бүртгэгдсэн байна.
Харин цахим орчноос тус компани болон хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг нягтлахад, “БҮТИ” ХХК нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хурд групп”-ийн захиалгаар:
- 2009-2011 онд ХУД-ийн I хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд “Рапид харш” хорооллыг барьсан.
- Мөн 2011 онд “Хурп групп”-ийн захиалгаар СБД-ийн VI хороо, Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд “Новотел” зочид буудлыг барьсан.
- 2015 онд “Хурд групп”-ийн захиалгаар ХУД-ийн XV хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойно “Кэй Эйч апартмент” хотхоныг барьсан.
- Мөн “БҮТИ” ХХК нь блок үйлдвэрлэдэг бөгөөд “Хүннү 2222” хотхоны блокны ерөнхий нийлүүлэгчээр ажиллаж байсан" гэх мэдээлэл байна.
Барилгын ажил гүйцэтгэгч компани нь Эрчим хүчний яамны салбарын сайдын компанитай холбогдож байгаа нь цахилгааны зөвшөөрлийг танилыг хүрээгээр олгов уу гэх хардлагыг төрүүлж байна.
Ямартай ч шүүх “Aqua Garden” хорооллыг буулгахгүй гэх шийдвэр гаргасан ч “Эм Эн Жи” ХХК барилга барьсан газраа хууль бусаар авсан. Голын голдирлоос гадна зориулалт нь ил цагаан өөр байсан гээд хууль зөрчиж, хууран мэхэлсэн асуудал нь дуусахгүй тул энэ орон сууц ашиглалтад орох боломжгүй. Нэг асуудлын араас нөгөөх нь гарч ирнэ. Тиймд төр, авлигачин хоёрын дунд иргэд хавчуулагдан хохирч үлдэх нь гарцаагүй болоод байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Асууд�##�тай байр гэдгийг нь мэдсээр байж байр захи�##�сан иргэдийн буруу. Захи�##�гч л хөрөнгөөрөө хохирдог доо.
мАНАЙ ИРГЭД ХӨЛДҮҮ ЮМАА
ЭНЭ ХОГИЙН БАРИЛГЫГ АВЧ ЮУГАА ХИЙНЭЭ.
энд байр худ�##�даж аваад нура�##�гав�##� хохь чинь л гэе дээ, хар м�##�нуудад
Авилга хороолол бол Монгол төрийн Авилгачидын *бэлэг тэмдэг* болсон Хороолол,
ЗӨВШӨӨРӨХГҮЙ хэмээн зарлаад байхад захи�##�га хийж байна гэдэг ТЭНЭГ хүмүүс л хийж байгаа ажил байна.
Авлига хороолол эвгүй нэртэй юмаа!
Дураараа юмаа. Хууль журамгүй эзэнгүй хотод байгаа мэт л аашлах юм
Авилга хорооллыг давруулаад бгаа нь хэн юм болоо нямбаа биш л баймаар их л том ар т�##�тай авилгачид бнадаа Чой юм боловуж
Ямар бузартай хар шаарнууд вэ
Ээ хар гай
Болиулаачээ. Хотын Засаг даргаа
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Одоо яахав байг�##�ь дэлхий хураа хайрлаж нэг үерлэхэд, Дунд гол савандаа л урсана. Үүнийг хэн ч өөрчлөж чадахгүй. Та нар усанд урсахаараа нэг ойлгоноо.