НИЙГЭМНийгэм мэдээ

Дорнодын түймрийг унтрааж, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурамд оруулжээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр эрээн багийн “Тарам” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 26-нд гарсан ой, хээрийн түймрийг өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 27-ний өдрийн 07:05 цагт бүрэн унтраасан байна.

Улсын хэмжээнд, ОБЕГ-аас гаргасан мэдээллийн дагуу 2025 оны зургаадугаар сарын 26-ний байдлаар нийт 15 түймэртэй байгаагаас Хөвсгөл аймгийн Цагааннуур, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Цагааннуур сумын “Хоорондын ам”, Нингаа эх”, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Орос даваа” гэх газруудад гарсан 7 ой, хээрийн түймрийг цурманд оруулсан байна.

Одоогоо Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Баян-Уул, Сэлэнгэ аймгийн Ерөө, Алтанбулаг, Хүдэр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд гарсан нийт 8 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа ба түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 447 алба хаагч, 32 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 364 хүн, 69 автомашинтай буюу нийт 811 хүн, 101 автомашинтайнаар ажиллаж байна.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button