Top StoriesУлс төрийн мэдээ

Танилц: Төсвийг 2.4 их наядаар тодотгохдоо төр ингэж "бүсээ чангалах"-аар тооцжээ

2025 оны төсвийн хэмнэлтийн тодотголыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эхэллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн тодотголын үзэл баримтлалыг танилцуулав.

Түүний танилцуулснаар, тодотголд дараах дүнгүүдийг тусгасан байна.

Нэгэнт хэрэгжиж эхэлсэн хөтөлбөр, арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжүүлж, хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээний зардлыг царцаахаар тооцсон гээд,

  • Төсөвт байгууллагуудын түлш, халаалтын тарифыг нэмэгдүүлэхээр 2025 оны төсөвт туссан зардлыг 121.9 тэрбум төгрөгөөр;
  • Төрийн тусгай байгууллагуудаас бусад бүх шатны төсвийн байгууллагын тээвэр, шатахуун, дотоод албан томилолт, хичээл үйлдвэрлэлийн зардлыг 28.9 тэрбум төгрөгөөр;
  • Төрийн өндөр, дээд айлчлал болон өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг 4.5 тэрбум төгрөгөөр;
  • Бүх шатны төсвийн байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх болон багаж техникийн зардлыг 104.4 тэрбум төгрөгөөр;
  • Төсвөөс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасыг 76.8 тэрбум төгрөгөөр;
  • Байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшууллыг 30.2 тэрбум төгрөгөөр;
  • Бүх шатны төсвийн байгууллагуудын хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээний зардлыг 617.3 тэрбум төгрөгөөр хэмнэнэ гэлээ.

Ингэснээр төсвийн зардал 1 их наяд 508.4 тэрбум төгрөгөөр буурна.

Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан хугацаанд худалдан авах ажиллагааг дуусгаж, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг зогсоох зохицуулалтын хүрээнд Засгийн газар 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Төсвийн хэмнэлтэд тооцох тухай” тогтоол гаргасан.

Энэ тогтоолд туссан 535.9 тэрбум төгрөгийг нэмж тооцвол нийт 2 их наяд 44.2 тэрбум төгрөгөөр төсвийн зарлага буурна гэж тооцжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЖАВХЛАН ГЭЖ НӨХРИЙН ӨМНӨХ ОНД ЦАДИГГҮЙ ЗАРЦУУЛСАН ТӨСВИЙН БАЛАГААР ЭНЭ ОНД МӨРӨӨРӨӨ АЖИЛЛАЖ БАЙСАН ТӨРИЙН АЛБА ХААГЧ НАР ЦАЛИНГИЙН НЭМЭГДЛЭЭ ТАТУУЛЖ БАЛАРЧ БАЙНА

Зочин
Зочин

ӨМНӨХ ОНЫ АЛДААТАЙ БАТАЛСАН ТӨСВӨӨС БОЛЖ БАЙГААН САНГИЙН САЙДАД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЬЯ

Зочин
Зочин

Энэ сайтууд Засгийн газартай гэрээ байгуулаад сөрөг шүүмжлэлийг гаргахаа болижээ.

Зочин
Зочин

ТӨСӨВӨӨ ТАНАЖ БОЛНОО ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ БООДОЛ БООДЛООР НЬ ЗАЛГИДАГ ИДЭХ ДОНГОО ХЯЗГААРЛААД АВИЛГАА БОЛИОД ХЭРЭГГҮЙ АЛБАН ТУШААЛЫН ОРОНЦОГУУДАА БОЛЬЧИХОО.ТА НАРЫН ЭНЭ ИДЭХ УУХ ХЯЗГААРГҮЙ ГАЖ ДОН ИРГЭДИЙГ ХЯЛАЙЛГАЖ ДУУСЛАА БИДЭНД ХҮЧ АЛГА БОЛЛОО ҮНЭН ТАМИРДАЖ БАЙНА ШҮҮ ИРГЭДИЙХЭЭ ТӨЛӨӨ ГЭЖ ГУЦАЛДААД МАНИЙХАА ЭСРЭГ ЯВААД БАЙГААГАА ЮУ ГЭЖ ТАЙЛБАРЛАХ БОЛЖ БАЙНА.САЯХАН ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ДАРУУЛГАГҮЙ ЗАЛГИСАН ТАНАЙ САЙД ХҮН НАМЫН ОРОНЦОГ МӨНГӨТЭЙ ЭЗДИЙН УЯАНЫ НОХОЙ НАРАНБАЯРЫГАА АЛЧИХАА АРАЙ ХЭТЭРНЭЭ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЯАХ ГЭЖААГААН ТЭР СУРГУУЛЬ ЧИНЬ ӨӨРӨӨ ИХ ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ ШҮҮ АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА ШҮҮ

Зочиг
Зочиг

Төрийн албыг цомхотгоно гэчихээд албан тавилга зардлыг нь үлдээчихжээ. Хүмүүс нь цөөрөөд албан тавилгын зардал нь байгаа гэсэн үг үү?.

Иргэн
Иргэн

Орлого нэмэгдхээр татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаахаа больчих хэрэгтэй МАН-аа Монгол улс Монгол хүн санхүүгийн сахилга баттай болмоор бн!!! МАН-АН-Н мафиуудын хулгай луйвар бүр донтолтын хэмжээнд хүрлээ!!!

Зочин
Зочин

Ха ха энэ өлөнгүүд ч сайхан луйвардан дөө.

Зочин
Зочин

Төсвөө хураалгасан яамдууд гэрээгээ байгуулчихвал мөнгийг үлдээх юм уу.Тэр хэмнэлтийн тухай хууль амьдралд нийцэхгүй хууль зөвхөн Сангийн яаманд л хэрэгтэй байх

Зочин
Зочин

Хүрэлсүхээ чи энэ иангар дүү Жавхлангаа Монгол төрөөс аваачээ

Зочин
Зочин

Төрийн өмчийн дарга нмрын тасарчихсан цалин.урамшуулал.15-50 сая.Туз- н 120- 500 саяын урамшуулал аа хс

Зочин
Зочин

Өлөн том жижиг авилгач хулгааач дарга долоогч пялдагуудаа цөөлөхгүй бол юуны хэмнэлт байхавдэээ

Ариунаа
Ариунаа

Шүүгч нарын цалин дэндүү өндөр бна шүү.Тэд нар ажлаа ч шуурхай хийдэггүйштэй.Бусад алба хаагчдын цалинг нэмье. Мөн их хурлын гишүүдийн цалинг хасааЯмарч чадамжгүй тэдний цалинг бууруул.хуул санаачилсан гээд өгдөг урамшуулалыг хасаа.Гишүүнээсээ буугаад өгдөг тэтгэмжийг хасъя.

Зочин
Зочин

Жавхлан, Чойжоо, Дэлгэрсайхан, Ундрам мэтийн албан тушаалыг мөнгөөр худалдан авсан сайд нар хэрэггүй. Чадварлаг мэргэжлийн улсаа гэсэн сэтгэлтэй хүмүүс хэрэгтэй. Дээр нь УИХын 126 с хуралдаа суудаггүй, ёс зүйн зөрчилтэй, шал дэмий юм ярьж байдаг, элий балай юмнуудыг эргүүлэн татаач ээ.

Зочин
Зочин

Төрийн тавилгын худалдан авалт тэг болдоггүй юмуу?.Тэр олон коипьютер ширээ хэнд очих вэ?.Яагаад офисс ширээний төрийн худалдан авалт байгаад байгаа юм бэ?.Занданшатарыг дэмжиж ирсэн ямар ч үр дүн гарахгүй бололтой.

Холбоотой мэдээ

Back to top button