Чуулган | М.Энхцэцэг: "Эрчис Монгол" гэдэг компанийг эрчим хүчний салбараас хол байлгаж өгөөч, гуйж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, "Сангийн яамныханд хэлэхэд бусад байгууллагын адил гээд шүүхийн байгууллагын төсвийг хасчхаж болохгүй. Үндсэн хууль зөрчиж байгаагаа тайлбарлаач.
Сангийн сайд Б.Жавхлан "Аль ч тусдаа хуультай байсан Төсвийн тухай хуулиа л барина. Бид Төсвийн тухай хуулиндаа захирагдана" хэмээлээ.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, "Эрчис Монгол" гэдэг компанийг эрчим хүчний салбараас хол байлгаж өгөөч гэж гуйж байна. 50мвт-ын эх үүсвэр зогсчихлоо. Эрдэнэт хүний амь нас эрсэдлээ. Үүний хариуцлагыг хүлээх эзэн алга. Буруу шийдвэр нь батлагдчихаад байхад өнөөдөр ярьсаар л сууна. Мөн эрчим хүчний салбараас улстөрийн томилгоог холдуулаад өг. Маш нарийн мэргэжил шаардсан салбар. Улстөрчдийн үе үеийн шахаа хийгдсээр ирсэн" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Хүүкийн татаасаар квотод орсон юм билээшт