Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Баялгийн сан”-г мөнгөжүүлэх сайд нарыг стратегийн ордод хамааралтай, уул уурхайн бизнестэй, MSC-ээс хандив авагчид гэж ангилна

Хураангуй:

  • Засгийн газрын 19 сайдын хоёр нь стратегийн ордтой шууд хамааралтай
  • 4-5 нь “MSC”-ээс хандив авсан, нэлээдгүй нь уул уурхайн бизнестэй

Дэлгэрэнгүй:

Баялгийн сангийн тухай хуулиар ашигт малтмалын ордын 34-51 хувийг “Чингис хаан-Үндэсний баялгийн сан”-д төвлөрүүлэхээр заасан. Стратегийн ордын 34-51% хүртэл хувийг төр эзэмших, эсхүл тусгай АМНАТ-аар сольж авах зохицуулалт. Үүний дагуу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар уг асуудлаар хэд хэдэн ажлын хэсэг ч томилон ажиллуулсан байлаа. Мөн Бүрэн эрхт төлөөлөгч томилон ашигт малтмалын орд газар эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээрээ эхлүүлсэн. 2025.05.01 гэсэн огноо тавьж, үүнээс өмнө хувийн хэвшлүүдтэй бүрэн хэлэлцээрт орж дуусгахыг зорьсон ч амжсангүй.

Одоо гол асуудалдаа оръё.

Шинээр бүрдсэн Г.Занданшатарын Засгийн газар баялгийн сангаа арвижуулах буюу ордуудынхаа хувийг төрд авч ирж чадах уу. Ийм асуулт үүсээд байна. Гэхдээ сайд нарт нь итгэх итгэл алга, үнэндээ. Яагаад гэдгийг тодорхой тайлбарлая. Сайд нарын ихэнх нь стратегийн 16 ордод ашиг сонирхлын өндөр зөрчилтэй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням

Сайдын суудалд суугаагүй байхдаа “Стратегийн орд газруудын асуудлыг нэгэн зэрэг УИХ-д оруулж ирмээр байна” хэмээсэн. Тэгэхээр нэгэн зэрэг оруулж ирэх боломжтой суудалд суучихлаа. Харах л үлдлээ. Гэхдээ нэг дурдах зүйл бий. Тэрбээр, “MCS”-ийн харьяа “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худаг”-ийн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтыг гүйцэтгэгч “Вертекс майнинг партнер” ХХК-ийн хамтран эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан гэдгийг онцлон тэмдэглэе. “MCS” группээс дэмжлэг хүртэгсдийн нэг. Сайд болсныхоо дараа “Ухаа худаг”-ийг тултал хамгаалах үүрэгтэйгээр Уул уурхайн сайдаар очиж байгаа гэж бичигдсэн удаатай. Тэгэхээр салбарын сайдад найдлага бий юу.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам,

Шуудхан хэлэхэд алт, нүүрс ухагчдын төлөөний хүн. Түүний аав Чинбат нь Сэлэнгэ аймгийн ноён уул орчимд алт ухан хөлжиж, нүүрсний салбарын магнат болсон. “Өсөх зоос” ХХК-иараа Өмнөговь аймгийн Нарийн сухайтын бүлэг ордоос “МАК’ “Саус гоби сэндс” компаниудтай зэрэгцэн нүүрс олборлодог. Тус компани “Хүрэн шанд” ордыг МАК-тай булаацалдан шүүхдэлцэж ч явж.

Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан

Түүний төрсөн дүү Э.Батбаяр "Эрдэнэт үйлдвэр"-ийн гурван үүсмэл ордын нэгийнх нь хамгийн том хувьцаа эзэмшигч болсон. Э.Батбаярын эхнэр Э.Энхмаагийн “Бльюмон металс” ХХК нь “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 70 хувийг эзэмшдэг, үлдсэн 30 хувийг нь Орхон аймгийн буюу Эрдэнэт хотын 24 мянган иргэн эзэмшдэг билээ. Тэд төртэй 34-51 хувийн асуудлаараа хэлцэлд орох учиртай. Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг Э.Бат-Амгалангийн дүүгийн зөвшөөрөлд хамааралтай хэмээн бичдэг ч, яг таг батлагдаагүй. Эрдэнэтийн засаг даргаар ажиллаж байх цаг үетэй холбогдож болзошгүй гэгддэг.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт

“Хөшөөтийн уурхайг яаралтай стратегийн ордод авъя” гэж орилдог хүмүүсийн нэг. Гэвч Ховд аймагт орших нүүрсний асар баян нөөцтэй Хөшөөтийн уурхайг Сингапурын хөрөнгө оруулалттай “МоЭнКо” ХХК эзэмшдэг. Харин уг уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтыг С.Бямбацогтын төрсөн дүү С.Балжиннямын “Алтайн зам” ХХК нүүрсийг нь Хятад руу тээвэрлэх ажлыг С.Бямбацогтын төрсөн дүү С.Баянмөнхийн “Алтай строй” ХХК хариуцаж ирсэн. Мөн С.Бямбацогтын хүү Б.Билгүүний “Эн Пи петролиум” ХХК нь Ховд аймгийн Дарвин, Үенч сумдад шатахуун түгээх станцтай бөгөөд Хөшөөтийн уурхайн олборлолт, тээвэрлэлтийг хийж буй автомашинуудыг шатахуунаар хангадаг гэгддэг.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан

Уул уурхайн салбарт гар дүрэгсдийн нэг. Хүдрийн уурхайн бизнестэй. Мөн нүүрсний төмөр замыг эзэгнэгч.

Цаашлаад “MCS”-ээс хандив авсан хүмүүс нэлээн их бий. Түүнд өнөөдрийн Засгийн газрын сайд нараас Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал 300 сая, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 170 сая, Шадар сайд Т.Доржхандын ХҮН нам бүр тэрбум төгрөгийн хандив авсан.

Товчхондоо, Үндэсний “Баялгийн сан”-г мөнгөжүүлэх сайд нарыг стратегийн ордод хамааралтай, уул уурхайн бизнестэй, MSC-ээс хандив авагчид гэж ангилж болохоор байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАН ыг сонгуулиар хөөж явуулна аа. Амлалтаа биелүүлэхгүй ард түмниыг басамжилж бна

Зочин
Зочин

МСS-н засаг байгуулагдсан Оджи бол эзэн нь гэдгийг бүгд л харж байгаа

Зочин
Зочин

Дамдиннямд Дарханыхан их дургүй л юм билээ. Овлигогүй, юу ч хийхээс сийхгүй онцгүй гар л гэцгээдэг юм билээ

Зочин
Зочин

Улаан цагаан уул уурхайн бизнестэй холбоотой хүмүүсийг сайд болгоод байдаг ард түмэнд ашигт малтмалын баялгийн хувь хүртээхгүй юм байна л даа. УИХ, ЗГ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Gedsee ileed hevtegch novsh

Зочин
Зочин

Хүн нам яахлаарай тэрбум ийн хандав авдаг юм бэ? Доржханд зайлаачээ Худалч албан тушаалын төлөө юуч хийхээс сиигэхгүй урвагч новш!!!!!

Зочин
Зочин

Уул уурхайд хамааралтай МСS ээс хандив авсан гишүүдээ ард түмэнд сошиалаар аль эртнээс мэдэгдэж тодроод байхад МАН ы ЗГ дахин сайдаар ажлуулаад байгаад харамсалтай байна! Олон юм гуншигнахаа болиод хэдэн баялагаар баяжигсадтайгаа хуулиараа харьцаж төр төмөр нүүрээ гаргах цагаа алдаад байх уу???!!!

Зочин
Зочин

Хохь чинь ээ. Яах гэж та нар саналаа худалдсан юм. Ингэдэг бхгүй юу.Хохь чинь.

Ззочинзэт очин зочин
Ззочинзэт очин зочин

Бүгд хулгайчууд байна даа

Зочин
Зочин

ОЮУН ЭРДЭНИЙГ ОГЦРУУЛСАНЫ ҮР ДАГАВАР......ИРГЭД ЭЗЭН БОЛОХ ЭРХЭЭ ЭДЭЛЖ, ЭРДЭНИЙН ХУВЬ ХИШГЭЭ ХҮРТЭХ ЁСТОЙ ГЭДГЭЭ.УХААРСАН ШҮҮ!!!!

Зочин
Зочин

ДАН ХУЛГАЙЧЬУУДЫН ГАР ХӨЛ

Зочин
Зочин

МОНГОЛЧУУДАА ДАРААГЫН СОНГУУЛЬД УХААЛАГ ХАНДААРАЙ ДАА ГУЧ ГАРУЙ ЖИЛ МӨНГӨӨР ДАН ХУЛГАЙЧУУДЫН ХОШНОГОНЫ АЛЧУУРУУДЫГ СОНГОЛООООО

Зочин
Зочин

Улаан Чинбат буюу гишүүн Ундрамын аав нь Гацууртын ордын алттай кварцын судлаас хулгайгаар ухаж Билүүтийн голын эхэнд тээрэм тавьж мөнгөн усаар угаан маш их газрыг хордуулсан, дараа нь Өмнөговь аймгаас олон машин хүдэр зөөж тэнд мөнгөн усаар угааж хор үлдээсэн, тэгж л баяжсан новш доо. Одоо ч очоод шинжлэхэд мөнгөн ус гарна.

Иргэн
Иргэн

Монгол улсын одоогийн энэ нүүр царай МАН- гай түйтгэр л биз дээ өөр хэнтэй хуваалцах гэмт хэрэг гэж!!! Эрээ цээргүй Гэмт хэрэгтэнг үүдийг төрийн дээр залаж байгаа үед Монгол сэрэхгүй!!! Хулих Хурандаа Хүрэлсүх өөрөө гэмт хэрэгтэн тэнсэн харгалзах ялтай хүн аргагүй шүү дээ!!!

Зочин
Зочин

Гэхдээ ард түмэн гэж бий шүү. Хүлээлт шаардлага Өндөр байгаа!!!!!

Зочинзочин
Зочинзочин

Ард олон ямар нэг санд итгэхийг больсонд гол учир байгаа юм

Зочин
Зочин

Ажлыг нь хийлгэж үзээрэй Данхын шавхруунууд.

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Иргэн
Иргэн

Баялгийг ханьдаа авч өгөх хүмүүс үү Хамж аваад ӨГЧИХ хүмүүс үү, хараядаа. Итгэл хол байнашдээ.

Уншигч
Уншигч

Мэдээлэл худлаа ташаа гэж итгэхгүй бн. Үүнийг сайтар уншиж судлаж итгэл үнэмшлээ авч хандах нь зөв гэж бодож бн

Иргэн
Иргэн

Ерөнхийлөгчийг огцруулах ёстой. Шинэ УИХ г ч тараах хэрэгтэй

Зочин
Зочин

Энэ сайд нар бүгд төрд шургалсан хулгайч луйварчид мөнөөс мөн !!!????????????

Арман
Арман

ХАРААЛ ИДСЭН ГАХАЛТАЙ БУШУУХАН ҮХЭЭЧ ОДЖАРГАЛ

Холбоотой мэдээ

Back to top button