УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Танилц: Энэ долоо хоногт хэлэлцэх анхаарууштай хуулийн төслүүд

Энэ долоо хоногт Байнгын хороодоор хэлэлцэх онцлох, анхаарууштай хуулийн төслүүдийг хүргэж байна.
Даваа гарагт:
- “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал нарын 89 гишүүн зургаадугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн. Уг төсөл нь Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор “Оюутолгой” бүлэг ордод хяналт шалгалт хийх хороог байгуулах болон бусад агуулгыг хавсаргасан төсөл юм.
- Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газар зургаадугаар сарын 26-ны өдөр хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудал орж ирнэ.
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хороо хэлэлцэнэ. Уг төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2025.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн.
Мягмар гарагт:
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байнгын хороогоор орно. Төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 3 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн.
- Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 26 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн.
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан нарын 40 гишүүн 2025.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн.
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэнЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу улстай дипломат харилцаа тогтоох тухай зургаадугаар сарын 27-нд УИХ-д өргөн мэдүүлсэн.
- Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Төслийг Засгийн газар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн.
- Засгийн газраас зургаадугаар сарын 27-нд УИХ-д өргөн мэдүүлсэн.
- “Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Эсватинийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийг хэлэлцэнэ.
- Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 6 гишүүн 2025.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн.
Харин лхагва, пүрэв, баасан гарагуудад чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж, 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.