УЛС ТӨРУлс төрийн мэдээ
АН-ын бүлэг ЭЕШ-ын үр дүнг сонсож, төсвийн тодотголтой танилцаж байна

Өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж буй.
Хоёр бүлэгийн хуралдаан өглөө 10:00 цагт эхлэх товтой байсан. Энэ хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаа хийж, дараах гурван асуудлыг хэлэлцэж байна.
Үүнд:
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх А.Батпүрэв, Д.Амарбаясгалан нар гишүүдэд мэдээлэл өгөв.
- Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн
- 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт, үр дүнгийн талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар гишүүдэд танилцуулна.
Харин МАН-ын бүлэг ямар асуудлаар хуралдаж байгаа нь тодорхойгүй байгаа. Гэхдээ дээрх гурван асуудлыг хоёр нь бүлгээр орох асуудал тул МАН-ын бүлэг мөн хэлэлцэх юм.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.