Ц.Мөнхтуяа БЕХ-иас "багш нар улс төрөөс ангид байх" заалтыг хасах төсөл боловсруулж, өргөн барив

Энэ удаагийн парламентын хамгийн боловсролгүй гишүүдийн нэг бол Ц.Мөнхтуяа. Гэхдээ тэр боловсролын салбарын нэрийг барьж уг суудалд залраад буй.
Тэрбээр Монголын багш нарын эрх ашгийн төлөө уриа, малгайн дор, хувиараа төрийн бус байгууллага байгуулан МБҮЭХ гэх квотоор Ардчилсан намын жагсаалтад багтан парламентын сонгуульд нэр дэвшсэн байдаг..
Гэвч боловсрол тааруу ч УИХ-д багтаж, олны шүүмжлэлд ихээхэн өртдөг Ц.Мөнхтуяа гишүүн Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, өнөөдөр өргөн барив.
Ингэхдээ одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, өөрчлөх, хасах хэд хэдэн заалтыг боловсруулж хуулийн төсөлдөө тусгасан байна.
Тухайлбал, Боловсролын тухай хуульд:
- Нэмэлт өөрчлөлт оруулах 7 заалт,
- Өөрчлөн найруулах 7 заалт,
- Хасах нэг заалтыг тус тус боловсруулжээ.
- Эндээс анхаарал татах зарим заалтыг онцлон хүргэе.
Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах заалтад:
- Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга, дүүргийн боловсролын хэлтсийн дарга, төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль болон насан туршийн суралцахуйн төвийн захирлыг ажиллах хугацаандаа манлайлалтай, ёс зүйтэй, хариуцлагатай ажилласан бол 3-5 жилээр улираан томилохоор тусгажээ.
- Мөн тухайн жилийн төсвийн тухай хуулиар тооцоолсон дотоодын нийт бүтээгдэхүүний долоогоос доошгүй хувийг, эсвэл улсын төсвийн нийт зардлын хориос доошгүй хувийг боловсролын салбарт зарцуулахаар төлөвлөж хэрэгжүүлэхээр заасан байна.
Мөн Боловсролын ерөнхий хуулийг өөрчлөн найруулах заалтад:
Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрөөр амжилттай суралцсан суралцагчид дараах дэмжлэгийг төрөөс үзүүлнэ. Үүнд:
- “12.7.1.сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт олгох,
- 12.7.2.сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээтэй амьжиргааны тэтгэлэг олгох,
- 12.7.3.багш мэргэжлээр амжилттай суралцаж, амьжиргааны тэтгэлэг авсан хугацааг багшаар ажилласанд тооцох гэсэн байгаа юм.
Мөн төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвд 15-аас доошгүй жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах байдлаар хуульд өөрчлөлт оруулахаар тусгажээ.
Харин хасах заалтад:
Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Боловсролын ерөнхий хуулиас 13.2.13 дугаар зүйл буюу улс төрөөс ангид байж, хуулиар зөвшөөрснөөс бусад улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх гэсэн заалтыг хасах хуулийн төслийг боловсруулсан байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха
Neeh muuhai avgai, am ni yasan muuhai yum be,
ӨӨРӨӨ ТӨСӨЛ БИЧСЭН ЮМ БОЛОВ УУ ДАА МЭДЭХГҮЙ ХЭН НЭГЭН НЬ Л БИЧИЖ ӨГӨӨД ӨРГӨН БАРЬЖ БАЙГАА БАЙХ ӨӨ ӨӨРӨӨ БОЛ НЭГ ОЛИГТОЙ ӨГҮҮЛЭЛ НИЙТЛЭЛ БИЧИЖ ҮЗЭЭГҮЙ ХҮН Ш ДЭЭ ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГССӨН СЭХЭЭТЭН ГЭДЭГ НЬ ХУДЛАА БАЙХАА ХУУЛИЙН ТӨСЛӨӨ ХЭР ХАМГААЛАХЫГ ХАРАХААС ХЭХЭХЭ