Эдийн засгийн мэдээ
Тэтгэврийн зээлийн асуудлаар даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдана

Өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар уулзсан.
Улмаар тэтгэврийн зээл дээрх өр орлогын 50/50 гэсэн харьцааг буцаан 70/30 болгоход санал нэгдсэн юм.
Эцсийн шийдвэрийг энэ уулзалтаар биш Монголбанк гаргана. Учир нь Монголбанк бол хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага.
Тэгвэл, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл ирэх даваа гарагт хуралдаан товлоод байна.
Мэдээж Ерөнхий сайдтай хийсэн уулзалтаарх мэдээгээ олон нийтэд зарлачихсан тул Мөнгөний бодлогын зөвлөл 50/50 харьцааг болиулах магадлал л дийлэнх юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!