НИЙГЭМНийгэм мэдээ

Япон Улсын Эзэн Хаан Нарүхито, Хатан Масако нар Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч эхнэрийнхээ хамт 2022 оны арваннэгдүгээр сард Японд айлчлах үеэрээ Японы эзэн хааны хосыг урьсаны дагуу хаан, хатан хоёр энэ удаа манай улсад айлчилж байна.
Энэ нь Япон Улсын Эзэн Хаан анх удаа Монгол Улсад айлчлах гэж байгаа хэрэг юм.

Тэднийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тосож авсан юм. Харин тэднийг албан ёсоор угтан авах үйл ажиллагаа ирэх мягмар гарагт төв талбайд болно.

Айлчлал хийх болсонтой холбогдуулан энэ оны долоодугаар дугаар сарын 06-наас 13-ны өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэх талаар ТЦА-аас мэдээллээ.

Иймд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 6, 2025 16:15

hyatad ahan duusiin setgeld yum hiihvii dee

Зочин
Зочин
7 сар 6, 2025 21:24

Монголчууд их бүдүүлэг гэж урьдчилж хэлж, сануулаарай

Холбоотой мэдээ

Back to top button