Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Гачууртын эх үүсвэр” төсөлтэй танилцжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Гачууртын эх үүсвэр” төслийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитог УСУГ-ын дарга Ц.Төрхүү нар угтан авч, төслийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын хүн амын 40 хувийг ундны ахуйн усаар хангах зорилго бүхий “Төвийн эх үүсвэрийн станцын техник тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг 1997-2006 онд, дээд эх үүсвэрийн станцад “Тоног төхөөрөмж шинэчлэн сайжруулах төсөл”-ийг 2004-2006 онд хэрэгжүүлсэн. Эдгээр ажлын үргэлжлэл болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд “Гачууртын эх үүсвэр”-ийг шинээр барьж байгуулах төслийг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 30 сая ам.долларын хөрөнгөөр 2011-2014 онд хэрэгжүүлсэн нь Улаанбаатар хотын иргэд, ялангуяа гэр хорооллын 390 мянга, орон сууцны 43500 оршин суугчийг цэвэр, аюулгүй ундны усаар хангах боломжийг бүрдүүлсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
samuurai nariig Oros ah nar daind ylj mongoliig chuluulsun bilee.ted Halhiin gol orchmiin olon tsever usnii hudag horduulsan ni unen