УЛС ТӨР

Монголыг саарал жагсаалтад оруулж мэдэх 7.3 их наядын асуудлаар Д.Загджав биш яагаад С.Магнайсүрэн ам нээв

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцэх үеэр Ерөнхий аудитор нэгэн ноцтой зүйлийг хэлсэн нь "гэмт хэргийн шинжтэй мөнгө угаасан байж болзошгүй 7.3 их наяд төгрөг байгаа нь татварын нийт орлогын 26,7 хувьтай тэнцэж байна" гэх үг.

Ажлаа хүлээн аваад хоёр сар ч хүрээгүй Улсын Ерөнхий аудиторын амнаас гарсан энэ ноцтой өгүүлбэрийн цаана Татварын Ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан төдийгүй Улсын Ерөнхий аудитор асан Д.Загджавын үүрэг хариуцлагын асуудал хөндөгдөнө. Цаг хугацааны нарийн мэдээллийг дурдахгүй байгаагийн цаана улс төржилт харагдаж байгааг ч үгүйсгэх аргагүй.

Татварын Ерөнхий газраас татварын бүрдүүлэлт, ногдуулалттай холбоотой зөрчил, гэрээ, бараа, ажил, үйлчилгээ, мөнгө угаасан байж болзошгүй нийт 7.3 их наяд төгрөгийн асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шалгалт эхэлсэн байна.

Ингэхдээ,

  • Борлуулалтын орлогоо бууруулсан, нуусан, зардлаа нэмж тайлагнасан гэрээ болон үйл ажиллагаатай холбоотой 94 иргэний 3.9 их наяд төгрөг,
  • 56 аж ахуй нэгжийн 2 их наяд төгрөг
  • Худалдан авсан бараа, ажил үйлчилгээ нь нотлогдоогүй цахим төлбөрийн баримт шивүүлж, НӨАТ-ыг бууруулсан 17 аж ахуйн нэгжийн 950.0 тэрбум төгрөгийн зөрчил
  • Үйл ажиллагаа явуулаагүй, борлуулалтын орлого нотлогдоогүй ч их хэмжээний цахим төлбөрийн баримт шивж бусдыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон 66 аж ахуйн нэгжийн 855.2 тэрбум төгрөгийн зөрчил,
  • Мөнгө угаасан байж болзошгүй цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 43 аж ахуйн нэгжийн 337.8 тэрбум төгрөг,
  • Нэг иргэний 600.0 сая төгрөг

Эдгээр 4 зөрчлийн дүн нийлээд 7.3 их наяд төгрөг болж байгаа бөгөөд дээрх дүн нь төрийн байгууллага, тэр дундаа Засгийн газар, салбарын яамд, төсөвт байгууллага, төрийн өмчит компаниудтай хамаагүй. Харин хувиараа бизнес эрхэлж байгаа иргэд, аж ахуй нэгжүүдэд хийсэн татварын шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлүүд гэх тайлбарыг өчигдөр Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн хэлсэн үгийнхээ араас дэлгэрүүлж тайлбарлав.

Нөгөө талд,

2025 онд нийт 61 төсвийн ерөнхийлөн захирагчийн 6832 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд аудит хийсэн. Аудитаар,

60.0 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 165 албан тушаалтанд хариуцлага тооцох 151 албан шаардлагыг хүргүүлсэн байна. Мөн 1.0 их наяд төгрөгийн зөрчлийг арилгуулахаар 6001 зөвлөмж өгсөн бол, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 10.2 тэрбум төгрөгийн зөрчлийг шалгуулахаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. 

Өөрөөр хэлбэл төсвийн байгууллагууд ч мөн хуулийн зөрчил гаргасан бөгөөд иргэд, аж ахуй нэгжүүдийн гаргасан зөрчлийн мөнгөн дүн өндөр байгаа нь анхаарал татав.

Мөнгөн дүнгийн хувь хэмжээгээр төсвийн 26 хувийг бүрдүүлэхүйц хэмжээний татварын зөрчил, мөнгө угаасан байж болзошгүй асуудал хэний үед, ямар цаг хугацаанд үүссэнийг ил болгох хэрэгтэй. Татварын тайлангаа ганц улиралд л худал мэдүүлээд энэ хэмжээний мөнгөн дүнгийн хохирол үүсгэх боломжгүй бөгөөд хэрэвзээ урт хугацааных гэж үзвэл Татварын Ерөнхий Газар ажлаа сайн хийгээгүй. Улсын Ерөнхий аудитор асан Д.Загджав үүнийг мэдээгүй өнгөрүүлсэн болж таарах гээд байна.

С.Магнайсүрэн нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн бүрэн эрхийн томилгоо бөгөөд одоогийн Ерөнхий сайдын томилсон Д.Загджавыг суудлаас нь буулгаж байж ирсэн хүн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар маш богино хугацаанд огцорсон хийгээд энэ үеэрх олон нюансуудын дараа Д.Амарбаясгалангийн зүгээс Г.Занданшатрыг хатгаж буй мэт харагдав. Татварын Ерөнхий газрын дарга, Сангийн сайд нь ч энэ талаар дуугараагүй байхад түрүүлж ам нээхийн цаад шалтгаан нь энэ байж болох. Д.Загджавын хэлэлгүй "орхисныг" С.Магнайсүрэн чуулганы танхимаас зарлачихав уу. Түүний хэлсэн үгийн араас Сангийн сайд Б.Жавхлан залруулах маягтай бяцхан тайлбар яваадахсан.

Мөн нэг анзаарагдам зүйл нь Татварын Ерөнхий хуульд өөрчлөлт оруулж мэдэх агуулга энд илтэд цухалзсан. Ингэхдээ Үндэсний аудитын газраас “Татварын хэрэг маргаантай холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэх процесс хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох” зөвлөмжийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад өгсөн байна. Тодруулбал, 2019 онд холбогдох хуульд орсон өөрчлөлтөөр татварын байцаагч нь татварын хэрэг маргаанд шинжээчээр оролцох боломжгүй болсныг эргэн сэргээж магадгүй асуудал юм.

Сангийн яамнаас Татварын багц хуулийг хэлэлцүүлж хэдийнэ батласан. Ингэхдээ НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулсан бөгөөд батлагдаад хэрэгжиж эхлээгүй хуулийн араас аж ахуй нэгжүүдийн татварын асуудалтай холбоотой томоохон дүнтэй асуудал ийн хөвөрч буй нь цаг хугацааны хувьд сонин дараалал.

Улс төржилтүүдийн ард, үнэхээр Монгол Улсад татвараас ийм өндөр дүнгээр зайлсхийж, цахим мөрийтэй тоглоомоор мөнгө угаасан асуудал нотлогдвол энэ нь давхар мөнгө угаалт, татварын зөрчил, хууль бус цахим мөрийтэй тоглоомын орлого ашигласан гэмт хэрэг болно. ФАТФ буюу мөнгө угаах гэмт хэрэг болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагаа явуулах зорилготой Засгийн газар хоорондын байгууллагыг байгуулсан нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын манай улсад өгөх үнэлгээнд өөрчлөлт оруулах эрсдэлтэй юм.

2017 онд ФАТФ-ын хурлаар манай тайланг хэлэлцээд "Хангалтгүй" гэж дүгнэн 40 шалгуур үзүүлэлттэй зөвлөмж ирүүлж байв. Сайжруулах шаардлагатай дөрвөн шаардлагын нэгт, “Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргасан байх” гэдэг агуулгыг тусгасан. Олон улсын жишигт нэг л нэмэлт шаардлага авбал “Саарал жагсаалт”-д орох бодит эрсдэл үүссэн гэж үздэг.

Ийн бид өмнө нь саарал жагсаалтад багтаж, манай улсын арилжааны банкуудад гадаадын харилцагч банкуудаас тавих шалгуураа чангатгасан. Улмаар хамтран ажиллаж, ам.долларын гадаад төлбөр тооцоог хийх АНУ-ын банкгүй болж байсан удаатай.

Хэрвээ энэ удаад уг явдал давтагдвал хөрөнгө оруулалт, бизнес, төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт таг гацна. Иймд Улсын Ерөнхий аудитор "хийгүй" мэдэгдэл хийсэн, улс төржсөн мэдэгдэл биш юм гэвэл нээлттэй мэдээллүүдийг ил болгох нь зүй билээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 8, 2025 09:53

Ер нь ингэтлээ их мөнгө угаагдсан бол өмнөх удирдлагууд юу хийж байсан юм бэ?

Зочин
Зочин
7 сар 8, 2025 09:53

Ер нь ингэтлээ их мөнгө угаагдсан бол өмнөх удирдлагууд юу хийж байсан юм бэ?

Зочин
Зочин
7 сар 8, 2025 09:53

Ер нь ингэтлээ их мөнгө угаагдсан бол өмнөх удирдлагууд юу хийж байсан юм бэ?

Зочин
Зочин
7 сар 8, 2025 09:54

Ene bol zugeer l songuuliin umnuh tuluvlugsuunii neg heseg bish uu?

Зочин
Зочин
7 сар 8, 2025 09:54

Aduitort itgeh hetsuu bolson, ali namiin hun be gej ehleed haragdaj baina.

Зочин
Зочин
7 сар 8, 2025 09:54

Ер нь ингэтлээ их мөнгө угаагдсан бол өмнөх удирдлагууд юу хийж байсан юм бэ?

Зочин
Зочин
7 сар 8, 2025 09:54

Энэ удаа ч гэсэн улс төрийн хонжоо хайсан мэдэгдэл шиг харагдаж байна.

Зочин
Зочин
7 сар 8, 2025 09:54

Яагаад одоо л энэ бүхнийг ил болгоод байна вэ? Урьд нь хаана байсан юм?

Зочин
Зочин
7 сар 8, 2025 09:54

7.3 их наяд гэдэг бол улсын эдийн засгийг самарсан хэмжээ шүү!

Зочин
Зочин
7 сар 8, 2025 09:55

Удаашр�##�тай, итгэхэд хэцүү, улс төржсөн өнгө үнэртэй байна.

Зочин
Зочин
7 сар 8, 2025 09:55

FATF-tai holboj, niitiin aimgiig usguh ni buruu strategy.

Зочин
Зочин
7 сар 8, 2025 09:55

Ene meteer surtalchilgaa hiij, shine huuli tuurchilj bgaa bol tuuniig demjihgui.

Зочин
Зочин
7 сар 8, 2025 09:55

Zovhon tailbar uguh bish, huuliin ajil heregjuuleh yostoi.

Зочин
Зочин
7 сар 8, 2025 09:55

НӨАТ-ын шинэчлэл нэрийн дор бизнесүүд рүү дайрах оролдлого мэт

Зочин
Зочин
7 сар 8, 2025 09:56

Шинэ хууль батлагдахын өмнө зориуд анхаар�##� татах гэж гаргаж ирсэн сэдэв юм биш үү?

Хөвсгөл
Хөвсгөл
7 сар 8, 2025 10:51

Өмнөх удирдлагууд хамтарч мөнгө угааж байсан.

Зочин
Зочин
7 сар 8, 2025 10:56

Үндэсни аудитын хэдэн хэл амтай нөхдийн үгээр юугаа ч мэдэхгүй яваа нөхөр

Зочин
Зочин
7 сар 8, 2025 16:57

hovdiin talhnii mungunii hulgaich zagdjav

Холбоотой мэдээ

Back to top button