Улс төрийн мэдээ

Нүдээ олоогүй гавьяатууд: Ш.Адьшаа хуульч, Ж.Бат-Эрдэнэ тээвэрчний ямар намтартай вэ

Төрийн шагнал нүдээ олбол сайхан. Олоогүй бол одон медалийн үнэ цэнийг унагаж, дараа дараагийн шагнагдах гавьяатнуудын хүсэл эрмэлзлийг унтраадаг. Мэдээж өчигдрийн даваа гарагт салбар салбарын олон тэргүүлэх мэргэжилтэн зүй ёсны шагналаа гардав. Мөн олон нийтийн дунд гайхаж, гайхширч хүлээж авах шагналтнууд ч ганц нэгээр тогтохгүй төрлөө.

Тэдний нэг бол УИХ-ын гишүүн асан Ш.Адьшаа юм. Тэрбээр Монгол Улсын Гавьяат хуульч цол тэмдгээр энгэрээ мялаав.

Ш.Адьшаа хуульч мэргэжлээр сургууль төгссөн нь үнэн ч энэ салбарт оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэл нь багахан гэлтэй. Төгсөөд гурван жил мөрдөн байцаагч, прокурор хийсэн. Дахиад гурван жил сурвалжлагч, тэгээд дараагийн гурван жилд өмгөөлөгчөөр ажиллажээ. Ингээд шууд бизнест хөл тавьж, араас нь улс төрийн карьер хөөсөн.

Монголд гурван жил прокурор, гурван жил өмгөөлөгч хийсэн хүн бүр Гавьяат хуульч болдог уу, эсвэл дөрвөн жил хууль батлалцаад бас энэ шагналыг авчихдаг уу гэвэл үгүй. Өөрөө ч шагнал гардан гарч ирээд хэвлэлд ярилцлага өгөхөөс цааргалсан нь учиртай биз.

Нөгөө талаас УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Гавьяат тээвэрчин болжээ. Энэ бүр ч анхаарал татав. Ж.Бат-Эрдэнийн намтрыг харвал мэргэжил нь хуульч, ажлын гараа нь менежер. Ингээд 2000-2004 онд З Авто тээврийн газрын дарга, 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилласан байна. Тээврийн салбарт холбоотой ажил, үйлийг нь шүүж үзвэл шүү дээ.

Ямартай ч Монголын олон мянган тээвэрчидтэй харьцуулахад тэр яг ч тээвэрчин бол биш байна. Харин энэ салбарт удирдах, зохицуулах ажил хийж явжээ. Мөн л бүхэл насаар жолооны хүрд мушгисан гайхамшигт тээвэрчид энэ шагналыг авч байгаа юу гэсэн асуулт төрнө.

Ер нь төрийн дээд цол, одон медаль олгох шалгуур стандартыг илүү нарийвчилъя гэж олон нийт хүсэж байна. Алив нэг байгууллагаас тодорхойлдог биш, яг тодорхой хийж бүтээсэн үнэ цэн, амжилт үйлд нь олгодог байя гэсэн санаачилга дэвшүүлцгээж байна. Хэрэв тэгдэг бол Ш.Адьшаа хууль зүйн салбарт яг ямар гавьяа авчрав, Ж.Бат-Эрдэнэ наад зах нь тээвэрчин гэдэг шаардлага үндэслэлийг хангав уу гэдэг тодорхой болох байлтай.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ 2- оор тогтохгүй, сонин хачин шагналууд дүүрэн байна. Энэ ерөнхийлөгч зүгээр л байдаг байгаа даа. Төрийнхөө тэргүүнд санаа зовоод л…

Зочин
Зочин

Энэ бол үнэхээр ичгүүртэй. Төрийн шагналын утга учир унаж байна шүү дээ

Зочин
Зочин

Хувьдаа ашиг хонжоо хайсан хүмүүст шагнал өгдөг байж болохгүй

Зочин
Зочин

Ийм хүмүүсээр төрийн шагналыг бодлогоор "хуурамчаар" дүүргэж байна

Зочин
Зочин

Спирт зөөсөн

Зочин
Зочин

Муу нэрийг хусавч,арилахгүй сайн нэрийг хүсэвч олдохгүй

Зочин
Зочин

Улс төрийн хөзөр болж хувирсан шагналуудыг болиулмаар юм

Зочин
Зочин

Шагналын үнэ цэнийг унагааж, үнэнч зүтгэлтнүүдийг дарамталж байна

Зочин
Зочин

Хэзээ үнэхээр гавьяатай хүн шагнал авна вэ дээ, ингэж үрэлгэн зарцуулна гэж

Зочин
Зочин

Хариуцлага ярихаас өмнө ийм алдааг гаргасан хүмүүсийг шалгах ёстой

Зочин
Зочин

Уг нь үнэнч шударга хүмүүс л төрийн шагнал авах ёстой

Зочин
Зочин

Энэ мэт явдлаас болж олон түмний төрд итгэх итгэл алдагдаж байна

Зочин
Зочин

Mongol ulsad iimerhuu hudal zuil mash olon bolson. Harin ch unetei zuil uvduj baina

Зочин
Зочин

Хэзээ үнэхээр гавьяатай хүн шагнал авна вэ дээ, ингэж үрэлгэн зарцуулна гэж

Зочин
Зочин

Tiim ch nohoi shig uls tord orchihson, ard tumen uuriin itgeliig aldaj baina

Зочин
Зочин

Uls toriin toglolt, hudal garuud shagnal avdag bolson

Зочин
Зочин

Hutsal hudal yaridag humuus shagnal avahgui bol hen avah we dee?

Зочин
Зочин

Shine zaluuchuudaa shaardlaga tavij, huuli durmiig saijruulah tsag bolson

Зочин
Зочин

Мэдээж авилгачид авилгаа өгөөд дуртай зүйлээ хийж хүссэн болгоноо авна шүүдээ. Авилга хулгай монгол улсыг устгана.

зочин
зочин

энэ хоёрт гавьяат хуульч, гавьяат тээтэрчин хэмээх цол өгсөн нь ГАВЬЯАТ ХУЛГАЙЧ ГЭЖ харагдаж, сонсогдож байна даа эрхэм ерөнхийлөгч минь. иймд аливаа шагналыг яг авах ёстой эзэнд өгч байгаа лдаа. шагналыг танил талтай авдаг болж дээ. одообүх шагнал ямар нэр хүндгүй бүгд зүгээр л төмөр л болж дээ зайлуул.

Зочин
Зочин

ШУ-ы гавьяат маш худлаа болсон юм байна лээ бас

Зочин
Зочин

Ичдэггүй новшнууд гавьяат авлигачин цол өгсөн бол дээр бсим Хүрэлсүхээ

Зочин
Зочин

энэ 2-оор төрийнхөнд өгөх шагналын үүд хаалгыг нээж буй хэрэг биз ээ*эрээ цээрээ алдаж эхлэх нээ***

Galbadrah
Galbadrah

Oorsdiinh ni omnoos ichij, ar ger, ur huuhduudinh ni omnoos sociald sanaa zovoh chin yamar muuhai ed ve, izdaaa

Galbadrah
Galbadrah

Gavyatiin temdegee hurgelteer avchihgui olnii omno garch irj balairah yum, ur huuhed ni ch gesen hetsuu l haragdana lee

zochin
zochin

ichmeer yum

Зочин
Зочин

Араи л бишээ

Зочин
Зочин

сахал гавьяат авч байгаан бол садар эрсэд бүгдэд нь гавьяат өг чёрт.

Зочин
Зочин

hovdiin hogiin hulgaich

Зочин
Зочин

Odoo ene zavaan tomoroo bolioche.yu ve hofolmiriin Baatar ch geh shug.uls Oro chini yadurad bn.ene avch bga nehed avaad bga humus ene guiglgeer amisgalj chafhguu bga yumuu.Buur orovdoltoi unrher tarhi n jijig yumdaa l gej harahas.

Зочин
Зочин

Өгч бгаа авч бгаа нь таарч дэ ичих нүүр алга нүдний булай

Зочин
Зочин

Нохой долоо гэж.

Зочин
Зочин

ГААЛИАА

Зочин
Зочин

ГААЛИАС ТӨЕРСӨН ТЭРБУМТАН АДЬША ЯДАЖ МОНГОЛЫН АНХНЫ ГАВЬЯАТ ГААЛЬЧ БОЛОХГҮЙЛЭЭ ХА ХА ХА

Холбоотой мэдээ

Back to top button