УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Х.Тэмүүжингийн сануулга: ЗГ Эрчим хүчний тухай хуулийг ЯАРАЛТАЙ горим руу оруулах гэж хоёр дахиа шахав

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ЯАРАЛТАЙ горимоор хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахаар товложээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх саналаа 2025.07.04-ний өдөр албан бичгээр ирүүлсний дагуу ийн товлосон.

Өмнө нь яаралтай горимоор хэлэлцүүлэхээр санал ирүүлсний дагуу санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй аж. Дэмжээгүй тул яаралтай горимоор хэлэлцүүлэх саналаа дахин ирүүлсэн нь энэ байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, "Өмнөх долоо хоногт энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг УИХ дэмжээгүй. Ердийн горимоор хэлэлцэж байгаа. Ердийн горимоор хэлэлцэж байхад дахиад яаралтайгаар хэлэлцье гэдэг санал ирлээ. Ямар ч хуулийг ердийн горимоор хэлэлцэж байхад яаралтай горим руу шилжүүлэх практик тогтох гэж байна. Дабл стандарт тогтоно шүү. УИХ Засгийн газарт нэг л удаа хариу өгөх ёстой. Дахин дахин УИХ-аар оролддог, гаргасан шийдвэрийг нь буцаалгадаг байж болохгүй. Тэнцэл алдагдана шүү" хэмээлээ.

Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгээс санал хураалт явуулахыг эсэргүүцэв.

Иймд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг 13.00 цагаас хуралдуулах тов зарлалаа. Хуралдаанаар нэгдсэн ойлголтод хүрэх чиглэл өгөв. Үүний дараа санал хураалт явуулахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
7 сар 8, 2025 14:24

Хулгай луйвараа Наадам, цагаан сараар хийдэг МАН -АН мафиууд

Холбоотой мэдээ

Back to top button