УЛС ТӨРУлс төрийн мэдээ
У.Хүрэлсүхийн танхимд сайдаар ажиллаж байсан Л.Цэдэвсүрэн "Гавьяат хуульч" боллоо

Үндэсний их баяр наадмын өмнөх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шагналын хур үргэлжлэн буусаар байна.
Өнөөдөр шагнал хүртэгсдийн дотор Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн багтаж, "Гавьяат хуульч" цолоор шагнуулав.
Тэрбээр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад түүний танхимд 2020-2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан нэгэн юм.
Лхагвын Цэдэвсүрэнгийн хувьд,
- 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
- 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд ажилтан
- 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газарт сайдын туслах, хуулийн зөвлөх
- 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх
- 2000-2009 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга
- 2009-2014 онд Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- 2014-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга
- 2020-2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд
- 2021 оны 02-10 дугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
- 2021 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
- 2024 оны нэгдүгээр сараас Төрийн албаны зөвлөлийн даргаар ажиллах болсон.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮЕД ТӨРИЙН ШАГНАЛ УТГА УЧИРГҮЙ БОЛОВ !
Аавынхаа нэр сүрээр л явж ирсэн ямар ч чадваргүй шүү дээ.
Хүрэлсүх ерөнхийлөгч өө, одоо боллоо, яасан олон хүнд шагн�##� өгдөг юм бэ. Монгол Улсын иргэн бүрт гавьяат, ардын цол өгвөл таарна. Төрсөн хүүхдэд гавьяат цол өгөөд, 10 нас хүрэхэд нь ардйн цол, 20 нас хүрэхэд нь хөдөлмөрийн баатар өгвөл зөв. Тэгээд ганц нэр хүндтэй шагн�##� нь Улсын баатар болно. Ийм утгатай хууль гаргав�##� дэмжинэ шүү
Аль,ямар Лхагвагийн хүүхэд юм бэ ? Тохьтой л хүн бай даг юм шүү.
1987 оноос хойш 1994 он хүртэл 7 жил хаана юу хийж байсан нь тодорхойгүй хүн байна. Мөн хууль зүйн шинжлэх ухаан, хуулийн с�##�барт ямар гавьяа байгуулсныг ёстой бүү мэд. Уг нь бараг өөрөө ичмээр л юм байна.
Сах�##� Батэрдэнэ энэ авгай хоёр ичмээр юмдаа