УЛС ТӨРУлс төрийн мэдээ

У.Хүрэлсүх: Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай

Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол Төв талбайд болж өндөрлөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эрхэм хүндэт ард, иргэд ээ. Эрхэм хүндэт зочид оо. Улс орныхоо аюулгүй байдлыг хангах хариуцлагатай үйл хэрэгт эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа. Монгол Улсын тусгаар тогтнол бүрэх эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон төрийн далбааны өдрийн цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Төрт ёсоо хүндлэн дээдэлж, төрийн бэлгэ тэмдэг болсон туг, сүлдэндээ сүсэглэн залбирдаг манай ард түмэн үндэсний их баяр наадмынхаа босгон дээл алтан соёмбот төрийн далбаагаа мөнх хөх тэнгэрт цэнгүүлэн мандуулж, Төрийн далбааны өдрөө ёслол төгөлдөр тэмдэглэдэг сайхан уламжлалтай ард түмэн билээ.

Туурга тусгаар улсын эрх чөлөөт байдал, өнөд оршин тогтнохын илэрхийлэл баатарлаг түүх, цог хийморийн бэлгэ тэмдэг болсон алтан соёмбот далбаагаа эрхэмлэн дээдлэх үндэсний бахархлын ард иргэд, залуу үедээ төлөвшүүлэхэд оршдог юм. Монгол хүн бүр язгуур түүх, үндэс угсаа, эх хэл, зан заншил, өв соёл, түүхэн уламжлал, төрт ёсоо үеийн үед эрхэмлэн дээдэлж, бахархан хүндэтгэж байх нь Монгол үндэстэн өнө мөнхөд оршин байхын үндэс суурь юм.

2009 оноос жил бүр уламжлан зохион байгуулж ирсэн энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь эх орныхоо тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, ард түмнийхээ эрх эрх чөлөөг хангах, түүх соёл, өв уламжлал, ёс заншлаа дэлхий дахинд сурталчлан таниулах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, төрт ёсоо хүндэтгэн дээдлэх үндэсний хэмжээний томоохон арга хэмжээ болон зохион байгуулагдаж байна.

Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдэг ээ. Улсын хилийн халдашгүй дархан байдал, ард түмний амар амгалан аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж, төр ард түмэндээ ёслолын жагсаалдаа жигдрэн жагссан байна.

Туурга тусгаар бүрэн эрхт Монгол Улс өнө мөнхөд мадан бадрахын бэлгэдэл төрийн далбааны өдрийн мэндийг дахин хүргэж, цог хийморь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай" хэмээлээ.

Гэрэл зургийг: Г.ЗОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 10, 2025 12:08

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Zochin
Zochin
7 сар 10, 2025 12:17

Mongol uls msndan badrah boltugai!

Зочин
Зочин
7 сар 10, 2025 15:52

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголчууд МАНАН гэх хулгайч, авлигчид, нүүрсчидээсээ с�##�ж чадв�##� жинхэнэ утгаараа мандан бадрах болно?

Зочин
Зочин
7 сар 10, 2025 18:47

За �######�аа

Зочин
Зочин
7 сар 10, 2025 18:47
Reply to  Зочин

Д�##�д ор

Зочин
Зочин
7 сар 11, 2025 00:16

Мөнх Тэнгэрийн хүчийг мэддэг юм бол Яагаад Засгаар наадаад байгаа юм !!!!! Мөнх Тэнгэрийн хүчин үнэхээр Хүч чадлаа үзүүлнэ мэдрүүлнэ....

Холбоотой мэдээ

Back to top button