Байгаль орчин

Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см-ээр нэмэгдсэн байна

Долоодугаар сарын 13-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд болон Их Хянганы нуруунаас усжих Халх, Алтай нуруунаас эхтэй Дундцэнхэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см-ээр нэмэгдсэн байна.

Одоогийн байдлаар Сэлэнгэ мөрөн /Хялгант тосгон, Зүүнбүрэн, Сүхбаатар сум/, Орхон /Бат-Өлзий, Өлзийт, Орхон, Орхонтуул сум/, Идэр /Их-Уул/, Урдтамир, Зүүнтүрүү, Хурх, Балж, Улз, Ховд /Өлгий, Мянгад/, Буянт /Ховд аймаг/, Хожуул, Тээл, Шарга, Заг, Байдраг /Баянбүрд/, Зэгстэй, Хархираа, Хариг зэрэг голууд олон жилийн дундаж түвшинг 5-40 см давсан байдалтай байна.

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар броо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн гадаргын Усны судалгааны хэлтэсээс зөвлөж байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button