Алдарт инфлюенсэр Эштон Халл Монголд ирнэ

АНУ-ын алдарт инфлюенсэр Эштон Халл Монголд очно хэмээн сошиал хуудас дээрээ нийтэлжээ. Тэрбээр даваа гарагт /2025.07.14/ сошиал хаяг дээрээ өдөрт хэвшил болгон хийдэг зүйлсээ бичлэгээр оруулахдаа тайлбар дээр нь “Монгол 07/16-07/19, удахгүй уулзая” гэж бичсэн байна.
Эштон Халл нь энэ оны гуравдугаар сард өглөөний хэвшил болгон хийдэг үйлдлүүдээ бичлэгээр оруулсныхаа дараа интернэт дээр мийм болж, хүмүүст танигдсан. Халл өөрийн сошиал хаягууд дээрээ гүйж, бэлтгэл хийж буй бичлэгүүдээ мөн оруулдаг. Ийм учир фэнүүд нь түүнийг алдарт стриймэр IShowSpeed-тэй уралдахыг уриалж байсан юм. IShowSpeed зарим стрийм дээрээ хүмүүстэй бооцоотой уралддаг.
Тэд сар гаруй хугацааны өмнө уралдаж, Халл ялагдсан нь интернэт дээр олны анхаарлыг ихээхэн татсан. IShowSpeed гурван сарын өмнө Монгол Улсад ирж стрийм хийсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.