Нийгмийн

Б.Чойжилсүрэнгийн 100 хоногийн тоолуурын 26 нь гүйсэн ч, салбарт нь цэгцлээгүй олон асуудал үлдлээ

Өмнөх Засгийн газарт эдэлсэн ямба нь энэ удаагийнхад ял болж хувирсан нэг сайд бий. Тэр нь, Б.Чойжилсүрэн.

УИХ-аар Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэхийн урд шөнө ДЦСIII-т осол гарч нэг хүн эндсэн. Иймд Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний салбарт зуурсан бантангаа янзлах даалгавар оноож, шинэ засагт дахин сайдаар нь багтаасан билээ. Улмаар ДЦС-III ТӨХК-д гарсан ослын шалтгааныг олж засах 100 хоногийг түүнд Г.Занданшатар өгөөд байгаа юм. Эл тоолуур зургаадугаар сарын 20-ны өдрөөс гүйж эхэлсэн байдаг. Тэгэхээр аль хэдийнээ 26 хоног нь гүйж, 70 гаруй гаруй хоног үлдлээ. Энэ Засгийн газрын 100 хоногтой яг давхцана.

Есдүгээр сарын сүүлээр Засгийн газар ч, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ч 100 хоногийн ажлаа тайлагнана. Наадмын дараа намар. Аль аль нь наадам хөөлгүй 100 хоногтоо идэвхийлэн ажиллаж байгаа гэж найдъя.


Ямартай ч эрчим хүчний салбарт яаралтай засаж, залруулах учиртай олон ажил бий.

Нэгт, ДЦС-III ТӨХК-д гарсан осол нь эрчим хүчний салбар уналтад орсны илрэл. Учир нь Улаанбаатарчууд ирэх өвлийг аргалаад өнгөрөх боломжгүй болчхоод байна. Ослын шалтгааныг олж засах үүрэг Б.Чойжилсүрэнд оногдсон. Түүнээс гадна Засгийн газрын БЭТ-өөр Н.Тавинбэх томилогдчихоод буй. Ямартай ч эхний ээлжинд "ДЦС-3"-ын шатсан байшинг засахад 7, дулаан үйлдвэрлэх горим руу шилжүүлэхэд ₮8.5 тэрбум шаардлагатай" гэж мэдэгдсэн.

Хоёрт, Өмнөх Засгийн газар Эрчим хүний салбарт реформ хийх нэрээр иргэд, аж ахуйн нэгжийн ачааллыг нэмснээс өөрөөр бодлогын том өөрчлөлт хийж чадаагүй. Үнийн өсөлтийг 30-85 хувиар хийсэн. Үнэ, тарифыг нь нэмэхээр реформ болчихдоггүй гэдгийг харуулаад байна. Хаврын чуулганаар Эрчим хүчний тухай хуулиа ч оруулж ирж хэлэлцсэнгүй. Эл салбарын ТӨХК-иудынхаа хэдийг нь татан буулгаж, хэдийг нь нэгтгэхээ ч хэлсэнгүй. Ерөөс системийн өөрчлөлт ер ярьсангүй дуусгалаа.

Гуравт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн. Эрчим хүчний төсөл хариуцсан “Эрчим хүчний Үндэсний хорооны дарга” сэтэртэйгээр Шадар сайд Т.Доржханд. Эл салбарын 24 компанийг багтаасан “Эрчис Монгол”-ын захирал Г.Амартүвшин. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун. Ерөөс маш олон толгойтой, олон даргатай. Эрх мэдлээ булаацалдсан толгойнуудын зөрчил эцэстээ салбараа татан унагаасан гэж бичигдсэн нь ч үнэн.

Дөрөвт, Хотын дарга Х.Нямбаатар “Бөөрөлжүүтийн II блок ашиглалтад орсноор өвлийг хүндрэлгүй давна” гэж байгаа юм. Өнгөрсөн 2024-2025 онд шилжих өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 мВт чадлын дутагдалд орохоор байсныг хоёр шинэ станц ашиглалтад оруулж, богино хугацаанд нөхөж чадсан. Үүний нэг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц. Одоо II блокт нь найдвар тавьж байна. Х.Нямбаатар Эрчим хүчний сайд биш тул нийслэлд найдалгүй Б.Чойжилсүрэн л ажлаа яаравчлах шаардлагатай.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 16, 2025 09:44

станцаа бариач өвөл хаяанд ирчлээ. Найр наадмаа одоо болиочээ...

Жэн
Жэн
7 сар 16, 2025 10:42

Наад Чойжилын чинь УВСЫН 100 жилд баахан одон мед�##�ь ганзаг�##�аад явна даа өвлийг бол мартана шүү дээ

Зочин
Зочин
7 сар 16, 2025 12:14

Чойжилсүрэн УБ хотод цахилгаан станц барих туйлын сонирхолгүй нөхөр. Учир нь өөрийнх нь 660 мВТ-ын цахилгаан станц аа ашигл�##�танд ороход өндөр үүрэгтэй байлгах, төрөөс дамжихээс өөр гарцгүй болгох зэрэг аминчлан арга ядсан ажил хийгээд байгаа учир 100 хохогийг нь хүлээлгүй гэсэн яар�##�тай огцруулах уу

Зочин
Зочин
7 сар 16, 2025 17:22

Энэ новш улс орны төлөө бол юу ч хийхгүй. Хувийн сонирхолтой энэ мэт луйварчид улс оронд гай л болно.

Төмөрөө
Төмөрөө
7 сар 16, 2025 18:53

Чойжилсүрэн чи зай хулгайчаа

Эрднээ
Эрднээ
7 сар 16, 2025 20:01

МАН энэ ЭХ-нд юу ч хийж чадахгүй хүнийг байлгаад байдаг ямар өртэй нам бэ.

Зочин
Зочин
7 сар 16, 2025 21:41

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button