НИЙГЭМНийгэм мэдээ
Сэлэнгэ аймгийн “Хар горхи”-д гарсан түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймаг, Түшиг сум Жаргал мандах багийн “Хар горхи” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 110 км-т ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага долоодугаар сарын 17-ны өдрийн 10:30 цагт бүртгэгдсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчид ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, долоодугаар сарын 17-ны өдрийн 23:24 цагт цурамд оруулж, долоодугаар сарын 21-ний 16:30 цагт түймрийг бүрэн унтраажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.