Бизнес регистрийн санд одоогийн байдлаар 270.8 мянган хуулийн этгээд бүртгэгджээ

Статистикийн бизнес регистрийн санд 2025 оны эхний хагас жилийн байдлаар 270.8 мянган хуулийн этгээд бүртгэгджээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 25.2 мянгаар илүү үзүүлэлт юм.
Хуулийн этгээдийн 77.5 хувь нь компани, 12.5 хувь нь төрийн бус байгууллага (ТББ), 5.2 хувь нь хоршоо, 2 хувь нь нөхөрлөл, 1.9 хувь нь төсвийн байгууллага, 0.9 хувь нь төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ), орон нутгийн өмчит үйлдвэрийн газар (ОНӨҮГ)-ын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг.
Тус санд бүртгэлтэй нийт хуулийн этгээдийн 196.1 мянга нь Улаанбаатар хотод, 25. 4 мянга нь төвийн бүсэд, 22.7 мянга нь хангайн бүсэд, 17.7 мянга нь баруун бүсэд, 9 мянга нь зүүн бүсэд бүртгэлтэй, Говьсүмбэр, Сүхбаатар, Дундговь аймагт бүртгэлтэй хуулийн этгээдийн тоо 0.8- 2.1 мянга байна.
Эхний хагас жилийн байдлаар бүртгэлтэй 270.8 мянган хуулийн этгээдийн 41.3 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 89.2 мянга нь түр зогссон. Харин үлдсэн 69.9 мянга нь бусад шалтгаантай гэжээ.
Хэвийн ажиллаж байгаа хуулийн этгээдийн 86.6 хувийг 1-9, 6.2 хувийг 10-19, 4.6 хувийг 20-49 ажиллагчидтай хуулийн этгээд байна. Харин 50-иас дээш ажиллагчтай хуулийн этгээд 2.6 хувийг эзэлдэг ба ажиллаж байгаа нийт хуулийн этгээдийн 87.8 мянга нь худалдаа, үйлчилгээний салбарт байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Огт ажилладаггүй Аж ахуйн нэгж бараг 30% байгаа. Х тайлан өгдөг болохоор ажилладаг нэр зүүдэг. 3 жил Х тайлан өгсөн бол УБЕГ татан буулгадаг байх хэрэгтэй.