Нийгмийн

Шашны байгууллага ашгийн бус тул өвлөгдөх, өмчлөх боломжгүй зохицуулалттай

Бурханч лам Г.Пүрэвбат агсны бүтээсэн Аглаг бүтээлийн хийдийн өмчлөл, гэрээслэлтэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татав. Угтаа энэ явдлаас үүдэн монголд шашны үйл ажиллагаа явуулдаг сүм, хийдүүдийн өмчлөл, өв залгамжлал гэх зэрэг агуулгууд ч хөндөгдөж буй.

Монгол Улсад шашны байгууллагын өмчлөл, өв залгамжлал нь ашгийн бус байгууллагын эрх зүйн зохицуулалт, шашны тухай хууль, мөн иргэний хууль зэргээр зохицуулагддаг байна. Гэхдээ яг ч өмчлөлийн агуулгаар бус. Үүсгэн байгуулагч нас барсан тохиолдолд уг байгууллагыг шууд өмчлөх, өв залгамжлах эрхгүй байдаг.

Шашны байгууллага нь ашгийн бус байх тул,

  • Хувь хүний өмч биш
  • Ашиг олох зорилгогүй
  • Хандив, эд хөрөнгийг хувьдаа авах, өв залгамжлуулах эрхгүй

Үүсгэн байгуулагч нас барсан тохиолдолд,

Тэр хүний нэр дээрх эрх зүйн үүргүүд ТУЗ-ийн гишүүн, тэргүүн гэх мэт нь хүчингүй болдог байна. Гэхдээ шашны байгууллагын үйл ажиллагаа дотоод дүрэм, ТУЗ зөвлөл, удирдах зөвлөлийн шийдвэрээр үргэлжилнэ.

  • Хууль ёсны эрх бүхий дараагийн хүн сонгогдох эсвэл томилогдох

Иргэний хуулиар,

  • Зөвхөн хувь хүний өмч хөрөнгө өвлөгддөг
  • Ашгийн бус байгууллагын хөрөнгө өвлөгдөх боломжгүй

Гэвч зарим тохиолдолд шашны байгууллага нь хувь хүний нэр дээр бүртгэлтэй, эсвэл түүний өмч хөрөнгөтэй холбогдсон байдаг. Ийм тохиолдолд:

  • Хөрөнгийн маргаан үүсч болно
  • Хууль зөрчиж хувьдаа өмчилсөн бол холбогдох байгууллага шалгана

Шашны байгууллагыг хувь хүний өмчлөл мэт өвлөх, өмчлөх эрхгүй гэсэн одоогийн эрхзүйн нөхцөлөөр нас барсан үүсгэн байгуулагчийн дараа тухайн байгууллага нь дотоод дүрмээрээ дараагийн удирдлагыг томилж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой юм.

Энэ талаар Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Нийтийн өмчийн бие даасан нэг хэлбэр нь “Шашны өмч”-ийн асуудал. Бусад олон нийтийн өмчөөс өмчийг олж авсан зорилго, өмчийн удирдлага, өмчийн эрх дуусгавар болох онцлог ялгаа, зохицуулалттай байх ёстой ч манай хуульд энэ асуудал нарийвчилсан зохицуулалтгүй өнөөг хүрсэн. Зохицуулах гэж 2018 онд ХЗЯ нэг төсөл танилцуулаад мэдээлэл, ойлголцол, дэмжлэг муутайгаас фэйлдэж зогссон. Онолын хувьд шашны өмч нь сүсэгтэн, итгэгч олон түмний бурхан ном, буянт үйлд сайн дураар даган баясаж итгэл сүсэгээ өгч даатгасан бөгөөд “бурхан”-д өгч буй өглөгийн үр шимээр бий болдог тул бурханы өмчийг хэн ч булаалдах ёсгүй буюу бурханы элч төлөөлөгчийн хувийн өмч биш, тэр утгаар гэр бүлийн өмчөөс ялгаатай нь өв залгамжлагдах ёсгүй гэдэг философитой байдаг. Энэ асуудал 1990 оноос хойш манай улсын хувьд ихэд хөгжсөн бөгөөд одоо багагүй өмч хөрөнгөтэй болж, анхны үүсгэн байгуулагчид нь насан өндөр болсон, өв залгамжлалын эрх зүйн харилцаа шашны өмчийн хувьд нарийн хуульчлагдаагүй манай улсад цаашид том асуудал, эрх зүйн хийдэл, маргаан өрнүүлэх болно. Шашны зүтгэлтнүүд маань өөрсдөө ойлголцол, дэмжлэг, бодол санаагаа гаргавал юутай сайн. Төрд бол хуулийн төсөл нь бэлэн бий” хэмээн зарим ойлголтыг өгсөн юм.

Монголд сүүлийн үеийн тоон мэдээллээр 1853 сүм, хийд зэрэг шашны байгууллага бүртгэлтэй байна. Буддын сүм хийдүүдийг лам, хуварга өөрөө санаачлан сүсэгтнүүдийн хөрөнгөөр бүтээсэн нь олонтаа. Тиймээс энэ талын хууль эрхзүйн орчинг сайжруулж, ойлгомжтой болгохоос аргагүй цаг үе нь ирэв бололтой.

Т.БАТСҮРЭН


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 26, 2025 09:21

Шар хув�##�знуудыг тэжээгээд, тэгээд бас үр хүүхдийг нь тэжээх үү ?! Хуулиараа бол үгүй л гэжээ дээ !

Зочин
Зочин
7 сар 26, 2025 10:05

Хэдэн хар ламтангууд бэлэн юман дээр эзэрхэж суух санаатай !!!!! Хийдийг ийм болтол нь байгуулсан бүтээсэн амь оруулсан түүний гэр бүлтэй эрх мэдэл эзэмшил була�##�ц�##�дсан ламтан нарын маш буруу !!!!

Зочин
Зочин
7 сар 26, 2025 10:08

1рт. Хуулиа барих.
2рт. Цэвэр мөргөлч, сүсэгтний өглөгөөр Аглагийн хийд бүтсэн тул гэр бүлд нь хамаагүй шдээ.
3рт. Хуучин УЗ яар�##�тай хур�##�даж тэргүүнээ сонгож бурхан жолоочийн үйлийг ҮТЭР дуусгах.

Зочин
Зочин
7 сар 27, 2025 03:31
Reply to  Зочин

Битгий дэмийрээ хүний юм дээрэмдэх нүү? Амьд байхад нь яаж байсан бол? Очиж ном уншсан болоод зэдээ аваад явдаг нэр төдий байсан нөхдүүд биздээ.

Зочин
Зочин
7 сар 26, 2025 11:03

Ахлагчийн хийд бол Пүрэвбат агсны оюуны бүтээл учир үр хүүхэд нь өмчлөх эрхтэй. Үр хүүхэд нь оюуны өмчийн гэрчилгээгээ авах хэрэгтэй. Харин үйл ажиллагаагаа ТУЗ байгуулаад явуулах хэрэгтэй

Зочин
Зочин
7 сар 26, 2025 11:19

Чааваас даа, нэлээн том шун�##�ын тулам ард нь байгаа юм байна

Иргэн
Иргэн
7 сар 26, 2025 11:44

Төрийн, бүх нийтийн өмч гэвэл энэ Гандангаас бусад хийдүүд хөгжихгүй өмхөрч өмхийрөж дуусах юм байна!!! Тэр тусмаа МАН өмч гэвэл бүр дуусаа!!!

Уншигч
Уншигч
7 сар 26, 2025 11:50

Энхбаяр гишүүн ойлгомжтой тайлбарлажээ.

Зочин
Зочин
7 сар 27, 2025 03:32
Reply to  Уншигч

харин ч бөөрөнхийлж бантагнуулсан байна.

Ганбаатар
Ганбаатар
7 сар 26, 2025 14:48

Өө энэ хэдэн Солонгосчууд бүр даварч байгаа юм биш үү! Бүх шарлин газруудыг өмчлөж авсан одоо бүр газар нутгийн хүртэл өв гэж авах санатай. Хүмүүсээ болгомжил гадныхан ийм л аюултай дотор санаатай улс шүү!

зочин
зочин
7 сар 26, 2025 15:46

хууль ёсны удирдах зөвлөлтэй юм бол зөвлөлийн шийд л хүчинтэй шүү дээ.

Зочин
Зочин
7 сар 27, 2025 03:35
Reply to  зочин

зөвхөн үйл ажиллагаа явуулах зорилготой зөвшөөрөл авахын тулд зөвлөл нэртэй цаасан дээр хэдэн нэр болохоос тэр бүтээн байгуул�##�т хөрөнгө бий болгоход ямарч хувь оролцоогүй болохоор өмч тэдэнд ямарч хамаагүй.

Зочин
Зочин
7 сар 26, 2025 15:55

Манай хууль зөв л хууль байна шүү дээ.Шашины байгууллага хувь хүний өмч байдаггүй. Сүсэгтэн олны хандив, тусламж , өргөл дээр л тогтдог. Тухайн удирдаж санаачилсан хүн нь нас барах болон татг�##�зсан тохиолдолд дараагийн хүнээ сонгоод л явах ёстой. Тэгж байж үйл ажиллагаа нь хэвийн явагдана. Тэгж байж сүсэгтэн олны нийтийн өмчийг хамга�##�на.

Зочин
Зочин
7 сар 27, 2025 03:48
Reply to  Зочин

за боль боль нийтийн өмч ч гэх шиг битгий тийм амьдр�##�аас тасарсан юм ярь. тэр сүм хийд тухайн үүсгэн байгуулагчийн өөрийн хөрөнгө бусдын хандив уншсан ном үйл ажиллагааных нь орлого гээд олон төрлийн эх үүсвэрээс бий болж байгаа. Насаараа яг л бизнесментэй адилхан ажиллаж байж хөрөнгө босгодог бүтээдэг байхад яахаараа нийтийн өмч болчихдог юм харин бий болгосон тухайн хүн ар гэрийнхэний хүч хөдөлмөр шдээ.Тэр солонгос эхнэрээс харамлаад айгаад байгаа бол үр хүүхэдээс гадна Пүрэвбат агсаны аав болон ах дүү нар нь байгаа биздээ бүгд өмчилнө биз харин зарахыг нь хуулиар хориглочих хэрэгтэй. Үйл ажиллагааг явуулах эсэхийг өмчийн эзэд мэдэх болохоос зөвлөл гээд нэр төдий хүмүүс дангаараа шийдэхгүйээ.

Зочин
Зочин
7 сар 27, 2025 03:29

Пүрэвбат агсан өөрийн хүч хөдөлмөр нэр сүрээр тэр хийдийг босгож маш олон үзмэр дурсг�##� цуглуулсан юмаа. Сүсэгтнүүдийн хандив ч тэр хүнд тэр хийж бүтээж байгаад нь дэм болгож өгсөн болохоор хувийн өмч нь мөн шүү. Тэр дутуу түүхий нойтон хуулиа засч өвлөх болгох ёстой. Эсвэл тэр 1853 сүм хийдийг бүгдийг улсад хураагаад авчихгүй юу?! Тэгвэл улсын өмч байсан үйлдвэр аж ахуйгаа ч иргэдээс буцааж авая. Б.Энхбаяр аа.

Холбоотой мэдээ

Back to top button