Улс төрийн мэдээ

Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй, олон улсын байгууллагаас урина

Монгол улсын Хөгжлийн банк олон улсын зах зээлээс 350 сая ам.долларын үнэт цаас арилжаалж санхүүжилт босгосон, засгийн газрын тогтоолоор өөрийн хөрөнгийг 1,5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн, нийт зээлийн активын 55,9 хувь буюу 891,9 тэрбум төгрөг чанаргүй зээлийн ангилалд хамаарч байгаа зэрэг үзүүлэлтүүдийг танилцууллаа.

Алдагдсан боломж, чанаргүй зээлийн төлөлттэй зэрэгцээд хөрөнгө оруулагч, түншүүдийн итгэлийг эргэн сэргээх чухал байгааг Тэргүүн шадар сайд Н.Учрал дурдаад Хөгжлийн банкыг цаашид хууль эрх зүйн хүрээнд “айх айдасгүй” ажиллах боломжийг хангана гэж онцлон дараах чиглэлийг өглөө.

Үүнд:

- Өнгөрсөн 13 жилийн хугацаанд, Хөгжлийн банкны хууль 2 удаа, ТУЗ 11 удаа, гүйцэтгэх удирдлага 8 удаа, бүтэц 10 удаа өөрчлөгдсөн нь засаглал тогтворгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжгүйг харуулж байна.Иймд, үр дүнтэй ажиллах боломж бүрдүүлсэн оновчтой бүтэц бий болгох, үндсэн үйл ажиллагаатай уялдах“front office” болон “ black office” буюу дэмжих бүтцийн харьцааг зохистой болгох, удирдлагын бүрэлдэхүүнд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудын оролцоог хангаж засаглалыг сайжруулах;

- Яамдын хэмжээнд төлөвлөгдсөн нийт 148 төслийг эрэмбэлэхтэй холбогдуулж санхүүжүүлэх төслийн шийдвэрүүдээ гаргах, ингэхдээ Евроазийн гишүүн орнуудтай байгуулах эдийн засгийн түр хэлэлцээр, БНСУ-тай байгуулах худалдааны хэлэлцээрийн хүрээнд импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих;

- Эдийн засаг агшиж байгаа үед мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх;

- Төсөл сонгон шалгаруулалтыг ил тод болгох;

- Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах болон Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх боломжтой төслүүдийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг нарийн тооцоонд тулгуурлан гаргаж, эх үүсвэрийг тодорхойлон энэ оны 08 дугаар сард багтаан танилцуулах, зэрэг үүрэг чиглэл өглөө.

Түүнээс гадна худалдааны тэнцэлд Хөгжлийн банк эерэг өөрчлөлт гаргах ёстойг онцлоод шинэ ажлын байр, шинэ эдийн засаг бий болгож байгаа төслүүдийг дэмжих, арилжааны банкуудын адил өндөр өгөөжийн хойноос хөөцөлддөг биш, өндөр эрсдэлтэй зээлүүдийг санхүүжүүлэх ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ.

Эх сурвалж: Эдийн засгийн хөгжлийн яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 11, 2025 16:47

Учр�##� ийм шударга ажил хийж чадахуу

Холбоотой мэдээ

Back to top button