УЛС ТӨР

Ж.Энхбаяр: Ургац алдах эрсдэлээс сэргийлж, урт хугацаанд усалгааны менежмент хэрэгжүүлнэ

Газар тариалангийн бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн зарим нутгаар хур тунадас бага унаж, хөрсний чийг эрс буурснас үүдэлтэй гангийн нөхцөл байдалтай байна. Үүний улмаас намрын ургацын төлөвт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл нэмэгдээд байгаа билээ.

Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, тариаланчдын санал хүсэлтийг сонсох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр тариалангийн бүс нутгуудад ажиллаж байна.

Салбарын сайд энэ удаагийн томилолтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Орхон, Сант, Ерөө, Зүүнбүрэн, Баруунбүрэн сумдад ажиллаж, газар тариалан эрхлэгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр тариаланчид хөрсний чийг дутагдал, ургамлын өсөлтийн саатал, техник тоног төхөөрөмжийн хангалт, усалгааны системийн хүрэлцээ зэрэг олон асуудлыг хөндөж, байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тулгарахад хохирол багатай даван туулах арга туршлага, дасан зохицох технологи, усалгааны дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх талаар санал солилцов.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр сайд уулзалтын үеэр “Ургац алдах эрсдэлээс сэргийлэхийн тулд салбарын яам орон нутгийн удирдлага, тариаланчидтай хамтран богино хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээг шуурхай авч, урт хугацаанд усалгааны менежментийг сайжруулах бодлого хэрэгжүүлэх болно” гэдгийг онцоллоо.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дорнын говийн иргэн
Дорнын говийн иргэн
8 сар 12, 2025 15:09

Тогтмол ус�##�гаа Соц-ын үед ч байсан. Шинэлэг зүйл биш ээ. Сайд маань сая л нэг ойлгов уу

zochin
zochin
8 сар 12, 2025 15:51

Zochilood youg shiideh yum. Ajliin heseg tomil, mergejiltnuud bolon mungu meddeg humuusee ajiluul

Холбоотой мэдээ

Back to top button