УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ажлын байр бий болгож байгаа үйлдвэрлэгчдээ дэмжихийг үүрэг болгов

Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цаг үеийн нөхцөл байдалд тохирсон эдийн засгийн хөгжлийн бодлого, түүнд чиглэсэн судалгаа, зөвлөмж болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулах зорилготой Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хуралдаан өчигдөр боллоо.

Тус хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан татварын шинэчлэлийн хэлэлцүүлгийн талаар танилцуулав. Хэлэлцүүлэгт 13 мянган иргэн, аж ахуйн нэгж, МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, татварын мэргэшсэн зөвлөх, мэргэжлийн холбоодоос нийт 176 мянган санал ирүүлжээ. Эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх зарчмыг баримтлан нийт саналын 50 гаруй хувийг хуулийн төсөлд тусгасан байна.

Баялаг бүтээгчид, ажлын байр бий болгож байгаа үйлдвэрлэгчдээ дэмжиж, тэдний саналыг дахин нягтлахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Сангийн яаманд үүрэг болголоо.

Мөн татварын шинэчлэлд НӨАТ-ын буцаан олголтыг үе шаттай нэмэгдүүлэх, татвар төлсөн нь хохирдог, төлөөгүй нь хождог тогтолцоог арилгаж байж баялаг бүтээгч, үйлдвэрлэгч, ажил олгогчдоо дэмжинэ гэдгийг онцоллоо.

Зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой хангаж, хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, хуулиар хамгаалах ажлын хүрээнд Засгийн газраас “Аж ахуйн үйл ажиллагааны эрх чөлөөний тухай” хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Татварын шинэчлэл болон хувийн хэвшил, ажил олгогч, баялаг бүтээгч, үйлдвэр эрхлэгчдээ дэмжих багц хуулийн төсөл боловсруулж байна. Мөн экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих болон гаалийн хяналтын журамд өөрчлөлт оруулахаар Засгийн газрын гишүүд ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин Ж
Зочин Ж
8 сар 13, 2025 16:35

БАЯЛГИЙН ОРЛОГО АШГААСАА: 1. УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ 2000-3000 ажиллагсадтай ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ ИРГЭДЭЭ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛГОХ
2. ҮҮНИЙ ТУЛД ТҮНШЛЭХ БАЙГУУЛЛАГАА ОНОВЧЛОН ТОГТООЖ СУРГАЛТААР БОЛОВСОН ХҮЧНЭЭ БЭЛТГЭХ ./ ҮРГҮЙ ЗАРДАЛ БИШ!!!!! /
3 .МАЛ АЖ АХУЙН ГАРАЛД ТУЛГУУРЛАСАН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭРЭЭ ЭКСПОРТОД ГАРГАХ
4 . МАХ БОЛОН ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮН / ГЭДЭС - өлөн гэдэс ,ДОТОР - гүзээ,сархинаг , элэг ,бөөр ,өөх тос , ТОЛГОЙ ШИЙР гм ... бүгд ЭКСПОРТЫН ТҮҮХИЙ ЭД ШҮҮ ?!!!
5 .ХХХААЯ ЮУГАА ХИЙЖ ЯАЖ АЖИЛЛААД БАЙДАГ ЮМ БЭ ??! БЭЛЭН ТҮҮХИЙ ЭД МАТЕРИАЛ БАЙХАД ҮНЭТ ТҮҮХИЙ ЭДЭЭ ХАЯАД Л ...МӨНГӨГҮЙГЭЭ ГАЙХУУЛААД Л СУУЖ БАЙХ Ч ГЭЖДЭЭ - АЖЛАА ХИЙЖ УЛСЫНХАА ҮНЭТ ЗШЙЛС ЯДАЖ УЛАМЖЛАЛАА БОДОЖ АЖИЛЛААЧЭЭ 6. БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭС " ЖИН ТЭЭЖ " АВТО ХӨСГӨӨР ЗАЛГУУЛДАГ БАЙСНААС ҮҮДЭЛТЭЙ
7 .1946 ОНООС МАХНЫ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДАЖ 1960,1970 ОНУУДААС ВАГОН ВАГОНООР МАХ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТЛОЖ МОНГОЛ УЛСЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАДАГ БАЙСАН ШҮҮ!!!!!!!!! ХҮНЭНЦЭРҮҮДЭЭ ТОЛГОЙГОО АЖИЛЛУУЛЖ 3 САЯ ГАРУЙ ХҮНЭЭ БОЛОМЖИЙН АМЬДРУУЛААД - ҮЙЛДВЭРҮҮДЭЭР ДОТООД- ГАДААД ХЭРЭГЦЭЭГ ХАНГААД АЖИЛЛАЧИХААЧДЭЭ - ЭРДЭМ НОМТОЙ - ЗАЛУУСАА - АХМАДУУДААС НЬ САНАЛ САНААЧЛАГА ГАРГАЖ БУЙГ АВЧ ҮЗЭХ НЬ ЗҮЙТЭЙ ?!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button