НИЙГЭМНийгэм мэдээ

Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд 10 см нэмэгдээд байна

Наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинд хүрэхэд 15 см орчим дутуу байна. Улз гол үерийн аюултай түвшинд хүрсэн байдалтай байна.

Наймдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд говь болон төв, зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох тул Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Халх, Улз зэрэг голуудын усны түвшин тухайн хугацаанд орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, говийн нутгаар уруйн үер болох нөхцөл бүрдэх тул дээрх голуудын эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер усны аюулаас болгоомжтой байж урьдчилан арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button