БНСУ-тай соёлын үнэт зүйлсийг дижитал хэлбэрт шилжүүлэх төсөл хэрэгжүүлнэ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Азийн соёлын төв хамтран “Монгол Улсын соёлын үнэт зүйлсийн дижитал удирдлагын системийг бүтээх, соёлын контент бүтээх чадавх бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.
Энэ хүрээнд цахим архив хөгжүүлэх, соёлын үнэт зүйлсийг дижитал хэлбэрт шилжүүлэх, музейн үзмэр болон эд өлгийн зүйлсийг ашиглан дижитал үзэсгэлэн, контент бүтээх, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх зэрэг ажлуудыг Соёлын өвийн үндэсний төв, Монголын Үндэсний музей болон Үндэсний номын санд хэрэгжүүлэх юм.
Төслийн үр дүнд соёлын байгууллагын үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр хүргэх боломж нэмэгдэж, галерей, номын сан, архив, музейн тогтолцоог шинэ шатанд гаргах ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн хамтын ажиллагааны хүрээнд Азийн Сторитэллинг хорооны 17 дахь удаагийн хурлыг энэ сарын 22-нд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулжээ. Тус хороог 2009 онд байгуулсан бөгөөд Монгол Улс 2022 онд гишүүнээр элссэн байдаг.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.