УЛС ТӨРУлс төрийн мэдээ

БНСУ-ын буцалтгүй 5.6 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Гаалийн байгууллагын үйл ажиллагааг дэмжинэ

Сангийн сайд Б. Жавхлан хэлэлцээний тэмдэглэлд гарын үсэг зуржээ.

Тодруулбал, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын 5.6 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа болон агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд тавих гаалийн хяналтыг сайжруулах төсөл”-ийн хэлэлцээний тэмдэглэлд Сангийн сайд Б.Жавхлан, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага KOICA-ийн Ерөнхийлөгч Жан Ван Сам нар 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гарын үсэг зурсан байна.

Уг төсөл нь Эрсдэлийн удирдлага ба зорчигчийн ачаа тээшийн хяналтын системийг нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлтийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх замаар гаалийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийг дэмжих зорилготой аж.

Гарын үсэг зурах ёслолд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, КОЙКА-гийн Ерөнхийлөгч Жан Вон Сам болон Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан, ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал нарын албаны хүмүүс оролцсон байна.

КОЙКА нь өнгөрсөн хугацаанд манай улсад нийт 330 гаруй сая ам.долларын 66 төсөл, 13 хөгжлийн зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлж, 3,192 төрийн албан хаагчийг БНСУ-д суралцуулж, 5,782 сайн дурын ажилтныг илгээж байжээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button