УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Номинчимэг: “Тамхигүй, хорт зуршилгүй сурагчид” аяныг ЕБС-тай хамтран өрнүүлж эхэллээ

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан УИХ-ын зарим гишүүд ЕБС-ийн багш нарын хамт цаг үеийн зарим тулгамдсан асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Монгол Улс хүүхдийн эрүүл байх ирээдүйтэй холбоотой нийгмийн эрүүл мэндийн бодлогыг илүү сайн чангатгах зөвлөмжийг олон газруудад өгч байгаа. Засгийн газар төсвийн төслөөр иргэдээс санал авахад, Эрүүл мэндийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийх санал ирсэн. Харин яаж эрүүл монгол хүүхдийг өсгөх вэ гэдэг дээр тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг нь тамхи болоод байна. Хүүхэд залуучуудын тамхины донтолт маш өндөр байгаа. Олон төрлийн донтолтод бага байхад нь арга хэмжээ аваагүйгээс цаашилж хар тамхи гэдэг хүнд зүйл рүү шилждэг. Тиймээс уг асуудлаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөхөөр хууль тогтоогчид боловсролын байгууллага өнөөдрийн хуралдааныг хамтран хийж байна.

Монгол Улсад тамхидалт маш хурдацтайгаар өсөж байгаа. Ялангуяа хүүхэд залуучуудын дунд 2023 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар таван хүүхэд тутмын нэг нь янжуур тамхи татдаг. Дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи татдаг гэсэн судалгаа гарсан. Энэ тоо бодит байдал дээр маш өндөр байгааг манай багш нар бас ярьж байна. 2025 оны судалгаагаар энэ тоо огцом өсөж сургуулийн насны хүүхдүүдийн 60 хувь нь электрон тамхи хэрэглэж үзсэн. Үүний 33 хувь нь байнга татдаг гэж гарсан. Монгол Улсын хувьд Ази, Номхон далайн бүсэд тамхинд донтсон иргэдийн тоогоор эхний долоод бичигдэж байна. Үүнээс гарч байгаа эрүүл мэнд, эдийн засгийн зардлыг тооцоолж үзвэл баггүй тоо гарна. Мөн бид тамхинаас үүдэлтэй хүн амын нас баралтаараа маш өндөрт жагсдаг. Жил болгон 4300 хүн тамхинаас үүдэлтэй нас баралттай байна гэсэн тооцоо байгаа. Монгол Улсын хүн амын хувьд 4300 гэдэг нь 1-2 сумын хүн ам болж таарна. Тэгэхээр манай улсад жил болгон хоёр сумын иргэдтэй тэнцүү хүнийг тамхинаас болж алдаж байна гэдэг нь цөөхөн хүн амтай бидэнд маш ноцтой тоо юм.

Энэ тоог бууруулж, хүүхэд залуучуудаа аливаа донтолтоос сэргийлэхийн төлөө бодлого гаргагч, хууль тогтоогч бид эцэг эхчүүд болон боловсролын байгууллынхантай хамтарч аливаа хэлбэрийн “Тамхигүй, хорт зуршилгүй сурагчид, сургууль” гэсэн аяныг өрнүүлж эхэлсэн. Эцэг, эхчүүд энэ аянд маш үүрэгтэй оролцож байгаа. Гэр бүлийн харилцаа бас маш чухал учраас бид хаана хаанаа хичээж байна. Хууль тогтоогчдын хувьд бас хууль тогтоомжийг нь сайруулах ажлаа эрчимтэй хийж байна. Энэ аянд маань цаашид бүр олон боловсролын байгууллага, эцэг, эхчүүд хамтраасай гэж энэ мэдээллийг хамтран хийлээ. 

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
нар
нар
8 сар 28, 2025 15:33

Тамхины хян�##�тын хуулиа өөрчлөөд электрон тамхийг хамруулаач

Back to top button