УЛС ТӨРУлс төрийн мэдээ
А.Ариунзаяа: Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль дээр дутуу ажилласан байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа үг хэллээ.
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг дагаж орж ирж байгаа бүхий л тайлбар нь хувь сэтгүүлч, цахим харилцаатай холбоотой зовлон жаргалыг бичсэн байна. Ийм олон бүрдүүлбэр оруулчхаад гол асуудлаа шийдвэрлээгүй байна. Түүнээс биш хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөөг үгүйсгээд байгаа юм биш. Асуудал хэвээрээ үлдсэнийг хэлээд байна. Төрийн байгууллагууд иргэдэд мэдээлэл өгөх үүрэг хүлээдэг. Түүнийгээ болих юм уу, ойлгомжгүй хууль, бичилт болсон байна. Дутуу ажилласан гэх дүгнэлт тавихаар байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.