А.Ариунзаяа: УЗ болон Бага хурлаа хуралдуулж хамтарсан засаг байгуулсан шийдвэрээ эргэж харна

МАН-ын намын бүлэг өнөөдөр /2025.06.29/ хуралдаж байна. Хурлдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дараах мэдээллийг өглөө.
-УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар бүлгийнхээ хуралд оролцсон. Ерөнхий сайд хэвлэлд өгсөн мэдээллээ бидэнд өгсөн. Хүү нь энэ долоо хоногт ирэх юм билээ. Одоогийн байдлаар аль нэг байгууллагаас албан ёсны дүгнэлт гараагүй байгаа учраас бид хүлээгээд байж байна. Ерөнхий сайд ч өөрөө шалгуулахад бэлэн байгаа гэдгээ хэлсэн.
Ерөнхий сайд Удирдах зөвлөл, Бага хурлаа хуралдуулах санал гаргасан. Гэхдээ хувийн асуудлаа хэлэлцүүлэх гээд байгаа юм биш. Засагт хамтарсан намын гишүүд хэвлэл мэдээлэлд, бас бүлэг дээрээ Засгийн газраас гарах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Тиймээс Удирдах зөвлөл, Бага хурлыг хуралдуулж хамтарсан Засгийн газар байгуулсан шийдвэрээ эргэн харж ярилцъя гэж байгаа юм. Удирдах зөвлөл хэзээ хуралдах тов гараагүй байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.