Улс төрийн мэдээ

Засгийн газар “Газпром” компанитай хийн хоолойн хэлэлцээний хүрээнд санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер тэргүүтэй тус компанийн төлөөллийг /2025.09.05/ хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер БНХАУ-ын Бээжин хотноо болсон Орос, Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын үеэр ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн болохыг тэмдэглэв. 

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр талууд тохиролцоонд хүрсэн учраас Монгол Улсын Засгийн газар энэхүү мега төслийг хэрэгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын хүрээнд Улаанбаатар хотыг хийжүүлэх төсөлд Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд Удирдах газрын дарга В.А.Маркелов нар гарын үсэг зурав. 

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БОЛД
БОЛД

Манай хоёр инээмсэглэж, Оросын хоёр ярвайж. Манай хоёр улсын үнэн нүүр царай

Зочин
Зочин

Одоохондоо Улс төрийн ШОУ, яваандаа яаж ч мэднэ, уул нь дэмий л юм байгаан даа. Гэр хорооллыг гаазаар х�##�аана гэж байхгүй ш дээ, хордож үхцгээнэ, тэхээр утаанаас с�##�ахад нэиэргүй !

Ккккк
Ккккк
Reply to  Зочин

Манай нутгийг 2 хөрш хувааж авч байгаа юм биш үү. Гэр хороолол гэлтгүй гарзанд бүгд дэлбэрч үхэх юм байна дөө

Зочин
Зочин

Үүний эсрэг бсан, буруу л юм хийж бна даа. Адаглаад л хөндлөн гулд хувааж т�##�бай эзэлж , манай дархан байдаг газар хүний хөлд гишгэчүүлж тодорхой хэмжээгээр тусгаар байд�##� �##�дагдана гэсэн үг. Ёстой л хятад орос хоёр хувааж авах юм шиг санагдаж бна шүү. Дэлбэрвэл юу болох вэ?

Холбоотой мэдээ

Back to top button