НИЙГЭМНийгэм мэдээ

"Малын эмч нар ажлын хөлсний үлдэгдлээ авахгүй бол дархлаажуулалтад гаргахгүй" гэв

Ирэх 10 дугаар сарын сарын 1-нээс намрын шүлхийн дархлаажуулалтын ажлыг эхлүүлэхээр МЭЕГ төлөвлөсөн байна.

Гэвч малын эмч нар хаврын шүлхийн дархлаажуулалтын үйлчилгээний хөлсний үлдэгдэл 50 хувийн санхүүжилтийг одоо хүртэл олгогдоогүй тул ажилд гарахгүй гэж мэдэгдэв.

Энэ талаар малын эмч нар, "Эхний санхүүжилтээ авч байж дараагийн дархлаажуулалтын ажилдаа орно. Өнгөрсөн долдугаар сард санхүүжилтийн эрх нээсэн талаар Төрийн сан мэдэгдэж байсан. Яаралтай өмнөх албан тоотын хариуг албажуулж өгнө үү. Малын эмч нар санхүүжилтээ авахгүй бол дархлаажуулалтад гаргахгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Шүлхий ч биш бусад улсын төсвөөр хийгдсэн вакцины үйлчилгээний хөлсийг нэн даруй олгохыг шаардаж байна" гэжээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочиндотроо
зочиндотроо

зөв шүү дээ хүний хийсэн ажлын хөлсийг дор нь өгдөг баймаар юмаа монголд л хэрэгжихгүй юм Солонгосд ажлаа хийгээд л авадаг болохоор их урамтай байдаг гэдэг биз дээ

Зочин
Зочин

Вакцинаа оготны нүхэнд хийсэн үү

Back to top button