Улс төрийн мэдээ

Процесс: Ерөнхий сайд Б.Энхбаярыг томилох тухайгаа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд мэдэгдэж, товыг тогтооно

Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн бүрэн эрхийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдад Б.Энхбаярыг томилохоо мэдэгдсэн.

Эл шийдвэрээ эхлээд Ерөнхийлөгч дараа нь УИХ-д танилцуулах юм. Энэ талаар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Мөнх-Эрдэнэ "Шийдвэрийг гаргах, албажуулах процесс Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу явагдах болно" гэв.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн,

  • 103-р зүйлийн "Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, томилох талаар УИХ-д танилцуулах журамд,
  • 103.1 Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, түүнтэй холбогдуулан шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулах тухайгаа УИХ-ын даргад мэдэгдэж товыг тогтоолгоно.
  • 103.2 Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, томилох асуудлыг нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд гишүүд Ерөнхий сайд болон томилогдох этгээдээс асуулт асууж, үг хэлж болно.
  • 103.3 Энэ хуулийн 103.1-д заасан асуудлаар УИХ-аас шийдвэр гаргахгүй" хэмээн заажээ.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ нам бүтэхгүй болж байнаа

Zochin
Zochin

Мөнхбаатар сайд зүгээр л ажлаа хийж байсан шүү дээ. Б.Энхбаяраар солиод яаж байгаа юм бэ. Ерөнхийлэгч зөвшөөрмөөргүй юм байна

Зочин
Зочин

Хөгийн процедур байна, Б.Энхбаярыг монгол мэднэ. Амарбаясгалан тээг тавьж новширно

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үхсэн баас нэг хүн попронгуут бүх монгол даяараа хайртай болчихно. Энхбаяр хэзээ ч хулгайчдыг илрүүлэхгүй женко хиншүү нарын үргэлжлэл. юу ч хийхгүй

Зочин
Зочин

Хамгийн сайн сайдаа солив

Зочин
Зочин

Амарбаясгалан Занданшатар 2 хэн нь МАН маффийн дарга болох нь бидэнд ямар хамаа байнааа ард түмэн ажилгүй ядуу харанхуй бүдүүлэг байна албаар ийм байлгаад байгаа нь танай намын хамгийн том нүгэл шүү!

Bibi
Bibi

Nice

Холбоотой мэдээ

Back to top button