УЛС ТӨРУлс төрийн мэдээ
"УИХ-ын даргыг хүн амины хэрэгт шалгагдаж байгаа эсэх"-ийг ярих ХЗБХ-ны ирц бүрдэхгүй байгаа тул cпикер өөрөө гарч ирнэ

Өнөөдөр /2025.10.02/ 15.00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдахаар товложээ.
Хуралдаанаар, Цагдаагийн байгууллагын албан тушаалтан оролцож, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг хүн амины хэрэгт холбогдуулан шалгаж байгаа эсэх тайлбарыг нээлттэй ярихаар төлөвлөөд байжээ.
Гэтэл 16.20 цагийн байдлаар ХЗБХ-ны 25 гишүүнээс ердөө 9 гишүүний ирцтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл ирцээр "бойкот" хийж буй тухай зарим гишүүд бичиж эхлээд буй юм.
Ирц бүрдэхгүй, байнгын хороогоор нээлттэй мэдээлэгдэхгүйд хүрвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 17.00 цагт өөрөө гарч ирж, хүн амины хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаагүй гэдгээ ярихаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гүй ээ эд нар одоо ажил хийхгүй юм бол үхсэнээ хийж ца лин хөлс төсвөөс авч суудаг байнаа
Маш зөв. Үнэн бодит тайлбарыг өгөөд нэр төрөө хамга�##�.