УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учрал: ЗГ-ын 149 төслийн 44-ийг нь улсын төсвөөр, 26-г нь гадаад зээл тусламжаар санхүүжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн /2025.10.08/ хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан нийт 149 төслийн эрэмбэлэх тогтоол батлагдлаа. 149 төслийг мэргэжлийн экспертүүдийн тусламжтайгаар хэрэгжих боломжоор нь 1-5 оноогоор дөрвөн бүлгийн 14 үзүүлэлтээр үнэллээ.

  • макро эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ,
  • төслийн бэлэн байдлын үнэлгээ,
  • санхүүжилтийн эх үүсвэрийн нөлөөллийн үнэлгээ,
  • нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэсэн дөрвөн бүлэгт хуваагаад, оноожуулсан.

Ингээд 149 төслөөс 105 нь буюу 70 хувь нь хэрэгжиж эхлээгүй байна гэдэг дүгнэлт гарсан. ТЭЗҮ-тэй 85 төсөл, ТЭЗ-гүй 54 төсөл, ТЭЗҮ шаардлагагүй 2, тодотгол хийгдэж байгаа 8 төсөл байна.

Санхүүжилтийн эх үүсвэрээр нь ангилбал,

  • улсын болон орон нутгийн төсвөөр 44 төсөл
  • гадаад зээл, тусламжаар 26 төсөл
  • төр, хувийн хэвшлийн түншлэлээр 17 төсөл
  • холимог эх үүсвэрээр 15 төсөл
  • санхүүжилт огт шийдвэрлэгдээгүй 22 төсөл байна" гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оджарг�##�ын тавиул

Холбоотой мэдээ

Back to top button