УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Дамдинням: Шатахууны нөөц хэвийн. Худал мэдээлэл түгээсэн хаягуудыг шалгаж эхэлсэн

Засгийн газрын өнөөдрийн /2025.10.08/ хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд бензиний тасалдал үүссэн гэх зориудын худал мэдээлэл цацагдаад байна. Олон нийтийг сандралд оруулах, оочер дараалал үүсгэх асуудал гаргаж байна. Энэ дагуу худал мэдээлэл тарааж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэд болон цахим хаягуудад цагдаа, тагнуулын байгууллагын шалгалт явуулах шийдвэрийг гаргалаа.

ОХУ-аас 100 хувь хараат хэдий ч, өнгөрсөн сард Ерөнхий сайдын багийн айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзалт хийсэн. Ямар ч тохиолдолд биднийг шатах, тослох материалаар таслахгүй гэдэг амлалтыг өгсөн.

Өнөөдөр гэхэд төмөр замын Толгойт, Рашаант өртөөгөөр 150 гаруй тонн АИ92 шатахуун тээвэрлэсэн вагон орж ирж байна. Өдрийн нийлүүлэлт хэвийн байгаа.

Баруун аймгуудад асуудал үүсээд байгаа. Баруун аймгуудад Газпром компани нийлүүлдэг. Трейдерүүд буюу худалдааны компаниуд нийлүүлдэг байсан. Иймд төвөөс буюу Улаанбаатараас нийлүүлж байгаа. Трейдерүүд арваннэгдүгээр сараас нийлүүлнэ.

Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 195,880 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2026 оны нэгдүгээр сарын 31-ний дотор зохион байгуулах арга хэмжээ авч, нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж ажиллахыг холбогдохж албан тушаалтнуудад даалгалаа.

Компанийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн 64 аж ахуйн нэгжүүдтэй компанийн нөөц бүрдүүлэх тухай гэрээ байгуулж, нөөцийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, хэрэглэгчдийг газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй, найдвартай хангах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ажлаа хийгээч новшнууд аа

Багцаатай
Багцаатай

2025.10.08ны 08 цагийн үед цайз 16 аас Улаанхуаран эргэх уулзвар дээрх штс ямарч төрлийн бензин байхгүй гэв.Цааш яваад Шархад зүгт Эрдэнэтолгойн тойрогт МТ шатахуун түгээхийн эм түгээгч АИ95 бгаа гэв

Холбоотой мэдээ

Back to top button