НИЙГЭМ

Увс аймаг 2030 он хүртэл “мянгат малчин” цол олгохгүй

Увс аймгийн бэлчээрийн даац багадаа хоёр дахин зарим нутгаар дөрөв дахин хэтэрчээ. Бэлчээрийн даац хэтэрсэн асуудал нь "сумын мянгат малчин" цол гуншина олгосноор үүссэн гэж үзэж байгаа аж. Тиймээс аймгийн засаг дарга С.Батжаргал 2030 он хүртэл “мянгат малчин” цол олгохгүй байх захирамж гаргажээ.

Тэрбээр энэ тухай “Бид тоонд биш чанарт анхаарах цаг болсон. Увс аймаг 2030 он хүртэл “мянгат малчин” цол олгохгүй. Харин “Улсын сайн малчин”-ны шагналд тодорхойлолт нь ирсэн айл өрх 700 дээш тооны малтай бол хүсэлтийг нь аймгаас шууд буцаана. Яагаад гэвэл чанарт биш тоонд анхаарсан хүн байна гэж үзнэ. Мөн 500 дээш малтай айл өрхийг аймгийн аварга малчин болгохгүй. Гол шалгаруулалтыг нэг малаас гарч байгаа мах, сүү, ноолуур зэргээр үнэлж тооцно” гэлээ.

Увс аймаг цаашид малын тоо биш, чанар, ашиг шим, арчилгаа маллагаанд илүү анхаарсан бодлого баримтлах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Маш зөв

Зочин
Зочин

Чи мэдэхгүй нам нь мэднэ

Холбоотой мэдээ

Back to top button