Улс төрийн мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал  хийхээр хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Шинэ Дели хот дахь Энэтхэгийн агаарын цэргийн “Палам” нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Иргэний нисэх болон хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Мурлидхар Мохор, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд нар угтаж авлаа.

Хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэж, Хүндэт харуулын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөлөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүндэт харуулд хүндэтгэл үзүүлсний дараа угтах ёслолд хүрэлцэн ирсэн БНЭУ болон Монгол Улсын албаны төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Энэ удаагийн төрийн айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байна.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Монгол, Энэтхэгийн бизнес форум зохиож, “Монголын сайхан орон” сэдэвт урлагийн тоглолт, гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэн толилуулна.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүрэлсүх ерөнхийлөгч маань Энэтхэгт сайхан айлчл�##� хийгээд ирэх болтугай, хоёр орны найрамд�##� улам гүнзгийрэхийг хүсэж байна шүү үнэхээр бахарх�##�тай байна

Зочин
Зочин

Ene ayalal ch mash chuhal baina shuu, Mongol India 2 ulsiin hariltsaa ulam dotno bolood goy hamtarsan ajil boloh bh gej naidaj bn

Зочин
Зочин

Энэтхэг улс манай уламжл�##�т сайн найз, энэ айлчл�##�аар соёл урлаг, боловсролын с�##�барт олон сайхан үр дүн гараасай, ер нь бол гоё мэдээ байна аа

Зочин
Зочин

hurrelsuh erunhiilugch mundag shuu, iim tom ulsuudtai hamtarch ajillaj bga ni mongoliin ner hundiig undurt gargaj bn shd baharhmaar bn

Зочин
Зочин

Сүүлийн үед манай улс олон улсын тавцанд их идэвхтэй боллоо, энэ нь маш сайн, Энэтхэгтэй стратегийн түншлэл бол ирээдүйн хөгжлийн түлхүүр гэж бодож байна

Зочин
Зочин

Good job president Khurelsukh, this visit will strengthen the friendship between Mongolia and India, proud moment for all Mongolians

Зочин
Зочин

Manai erunhiilugch ajil heruulgui, turshlagatai hun bolohoor iim tom ulsad sain tuluulj chadna gej itgej bn, sain yavj ireerei

Зочин
Зочин

Хүрэлсүхийг ингэж идэвхтэй гадаад бодлого явуулж байгаад үнэхээр сэтгэл ханг�##�уун байна, өмнөх үеийн ерөнхийлөгчдөөс илүү бодит үр дүнтэй мэт

зочин
зочин

Хайран татвар төлөгчдийн мөнгийг үрж Даян дэлхийгээр зуга�##�ж дэмий попроод л + Урьд Ард түмний нэрийг барьж авсан зээлээ яасан гэж хэлэх гэж яваа болдоо+ үнэхээрийн ичих нүүргүй Ухна юмаа

Зочин
Зочин

Манай ерөнхийлэгчийг хялбарчилсан ёслолоор хүлээн авч байгаа юм болов уу даа

Холбоотой мэдээ

Back to top button