НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбаатараас Улаангом чиглэлд зорчиж явсан иргэн замдаа амаржжээ

Өнөө өглөөний үүрийн 03:20 цагт Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом хот хоорондын чиглэлд зорчиж явсан 07-08УВС номерын том оврын автобусанд жирэмсэн зорчигч замдаа амаржжээ.

Тодруулбал тус автобусанд анхны төрөгч болох оюутан жирэмсэн охин зорчиж явсан бөгөөд гэнэт өвдөлд өгч нийтийн тээвэрт амаржсан байна.

Амаржсан охиныг хамт зорчиж явсан эмэгтэйчүүд эх барьж авч, Завхан аймгийн Сонгино сумын Эрүүл мэндийн төвийн эмч сувилагч нар хүйг нь салгаж, хүлээж авчээ. Автобусны жолооч болон хамт явсан зорчигчид амаржсан эх хүү хоёрт сэтгэлийн хандиваа цуглуулж өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Лувсанпэрэнлэй Б.

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button