НИЙГЭМНийгэм мэдээ

Тариалан суманд алга болоод олдсон хүүг "харангадаж нас барсан" гэх дүгнэлт гарчээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумд ор сураггүй алга болсон хоёр настай хүү ес хоногийн дараа нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг өнгөрсөн сард гарсан. Тэгвэл шүүх эмнэлгийн дүгнэлтээр, хүүг "Гаднын нөлөөгүй, харангадаж нас барсан" гэх дүгнэлт гарсан байна.

Сураггүй болсон хүүгийн цогцос анх алга болсон байршлаас гурваас дөрвөн километрийн зайтай газраас олдсон. Урьдчилсан байдлаар хүүгийн цогцос бүрэн бүтэн байсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөөд байсан юм.

Хэрэг явдлыг эргэн сануулбал, энэ оны өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн. Иргэн Ц-ийн хоёр настай хүү П нь мод бэлтгэлийн газарт гэр бүлийнхээ хамт байсан бөгөөд эцэг эхийнхээ түр холдсон хугацаанд машиндаа унтаж байгаад сураггүй болсон байдаг. Улмаар сураггүй алга болсоноос ес хоногийн дараа хүүг олсон бөгөөд шүүх эмнэлэгийн дүгнэлтийг өнөөдөр танилцуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Лувсанпэрэнлэй Б.

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button