Улс төрийн мэдээ

"Дэмжихгүйг дэмжье" гэдэг агуулгыг өөрчлөхөөр хуулийн төсөл санаачлан өргөн барилаа

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүд маргаан дагуулаад буй УИХ-ын Дэгийн тухай хуулийн заалтад өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж байгаа талаараа мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир “Дэмжихгүйг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахгүй байя. Монгол хэлний үг найруулгад нийцсэн саналын томьёоллыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж одоогийн маргаан дагуулсан Дэгийн тухай хуулийн заалтад өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьж байна.

Өмнө нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Д.Амарбаясгалан даргад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн гишүүн дэмжихгүйг дэмжье гэдэг агуулгаар санал хурааж болохгүй юм байна аа гэж хэлж байхад. Тийм байна гэж хэлж байсан удаатай. Иймээс үүнийг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн” гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ДОРНОДЫН ХАЛХ ГОЛООС УГШИЛТАЙ ХАЛЗАН МОРЬ ШҮДЛЭН НАСНААСАА ОВОО ДАВХИСАН ЭЦЭГ НЬ МЯГМАРСҮРЭН ГЭЖ ЯЛАЛТ МУЗЕИН НЭГ НӨХӨР БИЙ.ӨӨРӨӨ БАЙЛДАЖ ЯВСАН ГАР ШИГ ЯРЬДАГ НӨХӨР ЭНЭ ЭЦЭГ НЬ ЗАЛУУДАА НАМ ЭВЛЭЛИЙН АЖИЛТАН БАЙСАН.ХАЛХ СУМЫН НАМЫН ҮҮРИЙН ДАРГА БАЙСАН САНАГДАЖ БАЙНА.СГЗ ШААЦАН БАЙСАН ХҮҮ НЬ АЙМГИЙН ЗАСАГ НОЁН БАЙСАН ДОРНОТЧУУД ИХ АМ МУУТАЙ ЮМ БИЛЭЭ ЧАДВАРГҮЙ ГЛЮКОЗ ГЭЖ ЯРЬЖИЙСААН ГЭХДЭЭ Л ИХ ХУРАЛД ШААСАН ШҮҮ БҮҮР ОВОО

Холбоотой мэдээ

Back to top button