АИ-92 шатахууныг өдрийн цагаар тээвэрлэх хүсэлт гаргажээ
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны хомсдолд үүсээд байгаа юм. Түүнчлэн зарим ШТС-ууд тухай өдрийн борлуулах лимит дууссан гэх шалтгаанаар шатахуун олголт доголдож эхэлсэн. Мөн шатахуун олгож байгаа зарим ШТС-д урт оочир дараалал үүсээд 20 гаруй хоног боллоо. Тэгвэл Ашигт малтмал, газрын тосны газраас Нийслэлд шатахууныг өдрийн цагаар тээвэрлэх хүсэлт гаргажээ.
Тус албан бичигт “Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 шатахууны доголдол үүсэж ААН-үүдээс ШТС-ыг өдрийн цагаар цэнэглэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Ердийн үед ШТС-уудыг холбогдох ААН нь шөнийн цагаар цэнэглэдэг бөгөөд тус цэнэглэлтээрээ өдрийн борлуулалтаа хийж чаддаг байсан бол гэнэтийн их хэрэглээнээс шалтгаалж шөнөдөө цэнэглэсэн ШТС-ын шатахуун дуусаж өдрийн цагаар хангалт хийх зайлшгүй шаардлагатай үүсээд байна" гэжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэнэтийн их хэрэглээ гэж юугаа хуцна вэ?
Хаха шөнө бүгдииин дүүргээл болоо биздэээ
Тэгээд өдөр нь яваач дээ! Очер дара�##��##� чинь хэцүүдлээ!
Ийм юмыг Нямбаатар өлхөн зохицуулчихна
Үнэхээр ш�##�таг хайж худлаа ярьж ханахгүй юмаа ! Монголд тэр тусмаа Улаанбаатарт машин Урд байснаасаа их болоогүй болох ч боломж байхгүй ! 10 жилээс илүү насжилттай машинууд хотын дугаар авах ямар боломжгүй байгаа ! Зүгээр л ард олны төөрөгдүүлсэн мэдээлэл өгч �##�чуураа үнээ нэмэх мөн улс төрийн зорилготой зохиомлоор хорогдол үүсгэж байгаа нь үнэн. Ямар ч тэнэг хүн ойлгоно ! Ард олон минь болдог чаддаг бол бензин хэрэглэхгүйгээр 3 хоноод үз чахнүш ? Хар !