“Эрдэнэс Монгол” ХХК: Д.Мөнх-Эрдэнэ байгууллагын хэвийн үйл ажиллагаанд ноцтойгоор халдлаа

Энэ сарын 28-нд иргэн Д.Мөнх-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байранд нэвтэрч лайв бичлэг хийсэн нь олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс Монгол” ХХК мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлдээ, “Д.Мөнх-Эрдэнэ 2025 оны 10 дугаар сарын 28-нд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байранд зөвшөөрөлгүй нэвтэрч, лайв бичлэг хийж, ажилтнуудын нэр төр, хувь хүний халдашгүй байдал болон байгууллагын хэвийн үйл ажиллагаанд ноцтойгоор халдсан үйлдэл гаргасанд харамсаж байна. Тэрбээр нийгмийн сүлжээнд “Эрдэнэс Монгол компанийг татан буулгавал 270 тэрбум төгрөг хэмнэж, эмч багш нарын цалинг нэмэх боломжтой” зэрэг илт худал, үндэслэл судалгаа тооцоогүй мэдээлэл тараасныг анхааруулж, ийм мэдээлэлд автахгүй байхыг хүсье.
Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд “Эрдэнэс Монгол” нэгдэл цогц өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлж, Монгол Улсын одоогийн болон ирээдүйн ард иргэдэд байгалийн баялгийн үр ашгийг тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлэх, бодит хэрэгжилтийг хангахад манлайлах үүрэг гүйцэтгэж, нэгдлийн харьяаны 6 стратегийн ордын үйл ажиллагааны үр ашгаас иргэдийн Хуримтлалын санд 2024 онд 500 тэрбум төгрөг, 2025 онд 507 тэрбум төгрөг, нийт нэг их наяд гаруй төгрөгийг төвлөрүүллээ. Мөн энэ ажлын хүрээнд 2012 оноос хойш мэндэлсэн 900 мянган иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг энгийн хувьцааг нэмж эзэмшүүлэх, 2022, 2023 оны цэвэр ашгаас 1.2 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилах ажлыг зохион байгуулсан.
Цаашид Үндэсний баялгийн санг арвижуулах, иргэдэд хүртээх орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Ухаа-худаг, Нарийнсухайт, Бүрэнхаан зэрэг стратегийн ач холбогдол бүхий 9 ордод холбогдох үр өгөөжийг тогтоох судалгаа, санхүүгийн тооцооллыг хийж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хэлэлцээ хийхэд манлайлан оролцож байна. Мөн олон жил яригдсан хөрөнгө оруулалтын төслийг бодитой эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлж байна. Тухайлбал, Францын “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар Монгол Улсын төсөвт төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд 2 их наяд төгрөг төвлөрүүлж, шинээр 1600 ажлын байрыг бий болгох боломжийг нээлээ. Шинээр нөөц баялгийг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх ажлыг эрчимжүүлж, Асгатын мөнгөний орд, Овоот хяр, Хүрэнцавын алтны орд зэрэг 19 төсөл, газрын ховор элемент, критикал ашигт малтмалын 9 талбайн судалгааг хийж эхлүүлээд байна.
Нэгдлийн стратегийн хүрээнд Монгол Улсын аж үйлдвэрийн гинжин хэлхээний суурийг тавих зорилгоор өөрийн эзэмшлийн стратегийн ордуудыг түшиглэн уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, технологийн паркийг 6 байршилд хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Энэхүү санаачилга нь Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, эрчим хүчний хараат бус байдлыг хангах, иргэдэд шууд хувиарлагдах баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Түүнчлэн нэгдлийн компаниудын засаглал, ил тод байдал, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, нэгдлийн тогтолцоог группийн зарчмаар ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж, нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж байна. Толгой компаниас сүүлийн 2 жилийн хугацаанд нэгдлийн 30 гаруй охин хараат компани, хуулийн этгээдийг нэгдсэн удирдлагаар хангаж, бизнес төлөвлөгөө, төсөв хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд 346 удирдамж чиглэл, санал дүгнэлт өгч, менежментийн 7 чиглэлийн 36 төрлийн үйлчилгээг 2000 гаруй тоон давтамжтай үзүүлсэн байна. Мөн нэгдлийн үйл ажиллагаанд хамаарал бүхий 150 гаруй Засгийн газрын тогтоол, тэмдэглэлийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн.
Ингэснээр нэгдлийн компаниуд нэгдсэн удирдлага, стратеги зорилтын хүрээнд хамтран ажиллаж, үйл ажиллагааны үзүүлэлт тогтмол сайжирч, 2024 онд нийт 15.9 их наяд төгрөгийн орлоготой, 5.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улсын гадаад валютын нөөцийн 80 хувийг бүрдүүлэн, 5.2 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Мөн санхүүгийн удирдлагыг оновчтой зохион байгуулж, төсвийн сахилга батыг сайжруулах замаар нэгдлийн компаниудын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулж байна. Тухайлбал “Эрдэнэс Монгол” ХХК өнгөрсөн 2 жилд нийт 456 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрөө төлж барагдуулж, ирээдүйд үр өгөөжөө өгөх стратегийн ач холбогдолтой Монголын газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна.
Монгол Улсын нийт иргэд, хөгжил дэвшил, тусгаар тогтнол аюулгүй байдалд чухал ач холбогдолтой энэхүү тогтолцоог нураах зорилготой, ажилтан, албан хаагчдын нэр хүндэд халдан гүтгэж илт худал мэдээлэл түгээн тарааж байгаа хууль бус бусармаг үйлдлийг хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авч, хуулийн дагуу арга хэмжээ авна гэдэгт итгэж байна.
”Эрдэнэс Монгол” нэгдэл Монгол Улсын хууль, дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж, ажилтан албан хаагчид нь нийтийн албаны ёс зүйн хэм хэмжээг ягштал мөрдөн ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За битгий шаагаад бай хэдэн ажилгүй �####�нууд ком тоглоод л сууж байсан ш тэ
Порно үзээд
Төрийн копаниууд ашиггүй ажиллагаа нь үнэн!! Гэхдээ энэ компани дэндүү олон шахааны хүмүүстэй харагдсан!!
Мөнх Эрдэнэ голоор нь хэлнэ.Хууль бус мөнгө уга�##�т байгаа нь үнэн шүү дээ.Үнэн үг сонсож сур.
Дүүтэй нь хамт шоронд нь хий.
Ха ха суганы үснүүд үхлээ юу
Б�##�ай лайвчин
мөнх-эрдэнэ 50-100 сая төгрөгөөр захи�##�гаар хийдэг. зорилоггүй захи�##�аггүй лайв хийддэггүй. мөнх-эрдэнээр өрсөлдөгчөө дайснаа даруулах хүмүүс мөнх-эрдэнэтэй уулзаж мөнгөө төлөөд хийлгүүлж болно шүү
бичлэг лайвд харснаар бол бодитой зүйл их байсан шүү............ хэт их орон тоо , тансагл�##� д дүгнэлт хийх хэрэгтэй бх аа
Шаана биз л�##�рууд юугаараа монголчуудыг гийгүүлсэн юм.мөнхэрдэний зөв шүү.олон нийтийн компани болго.хулгай тасрахгүй байшаа шүү
Лайвчин Мөнх-Эрдэнэ ах маань өөрөө ургийн модоо төрд үүсгэсэн.
Хамгийн наад захын жишээ: Төрсөн эгч нь билүү дүүгээ Хөгжлийн банкны Санхүүгийн Газрын захир�##�аар тавиусан хүн шүүдээ.
Эрэгтэй дүү нь мөн Хөгжлийн банкны захир�##�аар ажиллаж байсан харамс�##�тай нь Шүүхээс ял аваад одоо бүр УИХ-c татагдах хүртэл дээрээ тулсан байгаа. Өөрөө Хятадад консул байхдаа яасан билээ бас шүүхээс ял авсан. ХҮК ах маань өршөөсөн. Одоо даам гарж байна даа.
Хүрэлсүхийн ну а тантгар Отгонжарга л бол Мөнхэрдэнийн эхнэрийн дүү
ahiad 1 hiichihee gonginood bdiin bnalee shinjgyi novsh amandaa ortson p###a
My her den Dav.tsogtbaatar Battsetsegiin hamaatan. Regdel Chinburen, munhsaihan ochirbat, saranchuluun amarzaya geed Parliament d olon hamaatan sadan
Лайвчин Мөнхэрдэнэ болио бүүр бучигнуулаад байх юмаа
Мөнх-Эрдэнэ лайвчин гуай УИХ-ын гишүүн дүү Цогтбаатарыг ордноос гаргаж лайв хийгээч. Гэмт хэрэгтэн орогнох нь зохисгүй.
2 хон их наядыг төвлөрүүлсэн юм бол ямар ч ажил хийгээгүй харин ч маш их хэмжээний мөнгийг хааш нь зувчуулсан юм бол гэсэн хардлага төрж байна. Баялгаа экспортолсон тэр их мөнгө хаачсан бэ Эрдэнэс Монголоо?
Наранцогт гэж заваан юмыг �######�уулаа
Шаа банди нараа. Баахан ажилгүй улс төрчдийн хамаар�##�тай авгай нууц амрагууд эрх хүүхдүүд л дүүрэн байдаг байхад ажлын байр гэнээ новшнууд. Улсын мөнгөөр улсын ордоор хөдөлбөл хэн ч �##�на доо. Татан буулгаад 10 хүнтэй гэрээгээр ажлаа хийлгэдэг бол шээгүүд
Д�##�чганасан мөнхэрдэнэ нь дахин шоронд суух болжээ
Хахаха.
Бодит байдлыг л харуулсан байнлээшдээ, хурган дарга нар нь гадуур тэнээд, доод шатны хэд нь гадуур гарч чадахгүй ч худлаа дэлгэц ширтээд л сууж байсан.
Паразитуудыг цомхотговол таарна!
Хахаха.
Бодит байдлыг л харуулсан байнлээшдээ, хурган дарга нар нь гадуур тэнээд, доод шатны хэд нь гадуур гарч чадахгүй ч худлаа дэлгэц ширтээд л сууж байсан.
Паразитуудыг цомхотговол таарна!