Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна
2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго тавьсан билээ. Харин ирэх оны төсөвт нүүрсний экспортыг 90 сад хүргэнэ хэмээн тусгасан билээ.
Гашуунсухайт-Ганцмодын боомтын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт бүрэн ашиглалтад орсны дараа нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэнэ хэмээн тооцож буй.
Нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлэхээр тооцож байгаа ч энэ онд нүүрсний үнэ өнгөрсөн жилийнхээс 40 орчим хувиар унаж, мөн нүүрсний экспортын хэмжээ ч багасаад байсан юм. Ирэх онд нүүрсний үнэ харьцангуй сэргэж байж биет хэмжээг нэмэгдүүлсний хэрэг гарна.
Ирэх оны төсөвт нүүрсний тонн тутмын үнийг 175 ам.доллар хэмээн тусгасан бол ирэх онд коксжих нүүрсний тонн тутмын үнийг ойролцоогоор 159 ам.доллар, биржийн үнийг 122 ам.доллар хэмээн салбарынхан тодорхойлж буй.
Энэ оны төсөвт нүүрсний үнийг 107 орчим ам.доллар байна хэмээн тусгасан ч ханшийн уналтыг дагаж, төсвийн тодотголоор 70 ам.доллар болгож бууруулсан юм. Жил ирэх бүр нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлсээр байгаа ч нүүрсний орлого буурсаар байгаа энэ үед биет хэмжээг нэмэх нь нүүрсний зах зээлийн үнийг улам бууруулах эрсдэлтэй хэмээн эдийн засагчид үзэж байна.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрвээ ХЯТАД улс, Монгол экспортын нүүрс, зэс их хэмжээгээр авахгүй ,Монгол гуйлгачин улс, жилийн дараа дампурна. Монгол улс, эдийн засгийн ХЯТАДЫН КОЛОНИ олон жилийн болсон байна.