126 см өндөр, 18 кг алтан шармал цомын эзэн Монгол бахархлын өдрөөр тодорно
Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хаан” цомын төлөөх улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан ирэх баасан гарагийн 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 165 дугаар зарлигийн дагуу “Чингис хаан” цомыг Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд олгож байхаар шийдвэрлэсэн. Зарлигийн дагуу өнгөрсөн жилийн түрүү бөх Улсын харцага Э.Даш “Чингис хаан” цомын анхны эзнээр тодорч байсан юм.
"Чингис хаан” цом нь 126 см өндөр, 18 кг жинтэй бөгөөд хүрэл цутгамал, алтан шармал цом юм. Цомын нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэж монгол бичгээр бичсэн байдаг аж. Харин ар талд Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлжээ. Тус цомыг зураач, дизайнер С.Чулуунбаатар бүтээсэн бөгөөд дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа монголчууд амар амгалан, дайчин цогтой, хийморьлог байдлыг илэрхийлжээ.
"Чингис хаан" цомыг Монгол бахархлын өдөрт зориулсан барилдааны түрүү бөхөд шилжүүлэн өгөх юм байна. Харин цомын жижиг хувилбарыг жил бүрийн түрүү бөхөд үүрд хадгалуулахаар болжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ЦОМ ЭД НАРААР МӨНГӨ ЧААДАГ БХӨӨ МАНАЙ ӨЛӨН ДАРГА НАР