НИЙГЭМНийгэм мэдээ
Малчдаас махаа худалдан авбал кг тутамд 3000-8000 мянган төгрөг хэмнэж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа "109" Малчин лавлах мэдээллийн төвөөс өнөөдрийн байдлаар махны үнэ ханшийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал үхрийн мах кг тутам нь хамгийн үнэтэй буюу жижиглэнгийн ястай махны үнэ 19500 төгрөг байгаа аж. Харин нэг кг үхрийн цул мах 21000-23000 төгрөгийн ханштай байгаа юм.
Тэгвэл бөөний үнээр буюу малчдаас нэг кг үхрийн махыг 15000-15500 төгрөгөөр авах боломжтой аж. Мөн нэг кг хонины цул мах 15500 төгрөг бол малчдын гараас 9000-10500 төгрөгөөр худалдан авах боломжтой байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.