Эдийн засгийн мэдээ

Оюу Толгой өдөр бүр ойролцоогоор 24 тэрбум төгрөгийг дотоодод зарцуулж байна

Энэ оны зөвхөн гуравдугаар улиралд нийт 587 тэрбум төгрөг, 2025 он гарснаас хойш өнөөг хүртэл нийт 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ. “Оюу толгой” компани 2010 оноос хойш нийт 13.7 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлөөд байна.

Үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд энэ улиралд 2.2 их наяд, 2010 оноос хойш 53.3 их наяд төгрөг зарцууллаа. Энэ дунджаар өдөр бүр 24 тэрбум төгрөг гэсэн үг юм.

Энэ улиралд нийт 736 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 553 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 90 хувийг буюу 1.41 их наяд төгрөгийн худалдан авалтыг эдгээр дотоодын компаниудаас авчээ. 2010 оноос хойш дотоодын худалдан авалтад 37.4 их наяд төгрөг зарцуулсан байна.

Нэг тонн хүдэр боловсруулахдаа нөхөн сэлбэлтээр дунджаар 0.44 м3 буюу дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байна.

Тайланг эндээс үзнэ үү.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button